16 April 2019

Сайн үг хэлэх

Хүн ер нь бие биеэндээ урам хайрлаж, магтаж, сайн үг хэлж байх хэрэгтэй юм. Долигнож бялдуучил гээгүй шүү, андуурав. Тэгэхгүй бол согтуудаа л "би чамайг үнэлдэг шүү" гэхээс өөр урамын үг бид хэлэхээ бараг байж. Нэг түүх ярьж өгье:
Гүржид томилолтоор явсан хүн хуриманд уригдаж л дэ. Тэрбээр тэнд цугласан зочидоос хэнийг ч танихгүй. Найр ид дундаа явж байхад хөтлөгч босоод хүндэт зочны төлөө хундага тулгахыг уриалав. Тэгээд нөгөө хүнийг сайхан сэтгэлтэй, ухаантай, ажилсаг хичээнгүй г.м. баахан магтаж. Зочид болох 200 гаруй хүн түүний эрүүл энхийн төлөө хундага өргөжээ. Найр дуусахын алдад нөгөө хүн хөтлөгч дээр очоод: 
- Би танд талархаж байна л да, гэхдээ та намайг арай л их магтчих шиг боллоо гэхэд хөтлөгч:
- Та сайн хүн бол миний хэлсэн үг юуг ч өөрчлөхгүй. Харин та миний хэлснээс тааруу хүн бол жаахан ч гэсэн юм бодож сайжирч мэдэх юм гэж хариулсан байдаг.
Тиймээс хамаатан садан, найз нөхөд, ойр дотныхноосоо сайхан үг битгий харамлаарай.

No comments:

Post a Comment