14 November 2018

Crystal Castle. Part 2

Цувралын өмнөх дугаар: click!
Энэ удаагийн сэдэв: чулуу тэргүүтэй жижиг деталиуд.
Ажиглах юм бол бүх жижиг барималууд ялгаатай. 
( . ) ( . ) 
Shoes off!
Углааштай явж байсан болороор сугалж хаячихаад алхсан.
Суварга тэр болгон харагдаад байхгүй шүү Австралид. 
Харьцаа, хэмжээ нь. Манайд яг ингэж тайлбарлаж харуулах хэрэгтэй, ямар учир шалтгаанаар ийм ийм харьцаа энд ашиглагдаж байгаа юм гэж ирээд. Бурханч лам Пүрэвбатын төрийн соёрхол горилсон бүтээлийн танилцуулгыг хальт харсан - янзын юм билээ. Хэмжээ, харьцаа, тэнхлэгүүд нь мунхаг намайг алмайруулсан. 
Хүрд бол ертөнцийн мухарт ч гэсэн хүрд. Бариул нь хир буртагтай юу үгүй юу гэдгээрээ л ялгарна.
Би шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аль ч шашинд. Мэдээж хэрэг тус шашин нь намайг буруу номтон гээд хороох гэж оролвол ондоо л до.
За тэгээд чулуу, чулуу, чулуу.
Аймшгийн кинонд харийн амьтад, мутантууд, зомби нарын эрүү нь дэлгэрч ирээд дотроос нь ярзайсан олон шүд гарч ирдэг дэ. Санаа хаанаас төрснийг би таамаглачих шиг боллоо.

No comments:

Post a Comment