Тодорхой, урьдчилан мэдэгдсэн, хольборч өөрчлөгддөггүй, эргэж буцдаггүй байх хэрэгтэй байна. Баяраар амраад, ажлын өдрөө ажиллаад. Амралтын өдрүүдийг сунжруулж уртасгадаг, дараа нь нөхөх гэж заваардаг - хэнд хэрэгтэй юм энэ геммор? Бөөн лай дагуулж байна. Өнөөдөр л гэхэд яасан? "Маргааш 4 дахь өдөр явдаггүй машинуудын хувьд дугаарын хязгаарлалт хүчинтэй шүү" гэж байснаа ажил тарах алдад "Үйлчлэхгүй ээ" болоод явчих жишээний. Энэ барьцгүй, яаж ч эргэж мэдэх байдал чинь ердөө сайн зүйл биш.
Нэмэлтээр: дугаарын хязгаарлалтыг болих хэрэгтэй. Хөдөлгөөнийг нь хорьсон хориогүй - байж болох хамгийн доод хурдаар л зорчиж байна. Бүгд ижил тэгш байвал яасан юм? Арай ахиу олдог давхарга хоёр болон түүнээс дээш тооны машинтай аль хэдийн болсон. Утаанд хар хүйтэнд алхаж явснаас бөглөрсөн, сажилсан ч гэлээ машинд зорчих нь яаж ч бодсон дээр.

No comments:
Post a Comment