29 November 2018

Хотын гацаа

Бөглөрөл, гацаа, түгжирэл... Яаж нэрлэх нь хамаагүй. Нийслэлийн зам автомашинаа шингээхээ болиод олон жил болж байна. Утаа мөн адил - өвөл цагт гарч ирдэг мөнхийн сэдэв. Янз бүрээр тэмцээд байдаг - үр дүн алга. Хот хөгжиж буй мэт харагдавч үнэн хэрэг дээрээ гацсан.
Ер нь Улаанбаатарт тулгамдсан асуудал олон бий. Шийдэх арга зам байх нь байгаа, гэвч сонирхолтой нь хэнч шийддэггүй. Нийслэл 20 гаран жил ямарч төлөвлөгөөгүй "хөгжсөний буян"-г бид нэг бус үе удмаараа эдлэх шинжтэй. Энд замбараагүй газар олголт ба газрын наймаа, улсын хөрөнгө объектыг завшиж зувчуулсан хулгай дээрэм, гүйцэтгэж буй ажил нь нүд хуураад өнгөрдөг г.м. олон асуудлыг сөхөж болно. Жаргал De Facto-гийн нийтлэлд нэгээхэн хэсгийг нь хөндсөн байгаа, уншаарай
Дээр нийтэлж байсан бичлэгийг дахиад энд тавилаа:


P.S: Зүгээр харьцуулаад үз: 1888 онд Гамбург хотноо Эльба гол дээр барьсан гүүр.
1996 онд баригдаж эхлэхдээ "Азид хоёрт орох хэмжээний явган хүний гүүрэн гарц" хэмээгдэж байсан Хархорины гарц. 

No comments:

Post a Comment