Хувь хувьсгалын ажил давхцаад зав зай тааруу байлаа. Сүүлийн үеийн үйл явдлууд дээр уламжлал ёсоор товч анализ хийе.
1. ЗГ, УИХ-ын гацаа. Би улс төржих дургуй, үндсэндээ хэн нь хэнийгээ хэмлэх нь надад падлий байсаар ирсэн. Намд элсэхгүй, дарга даамалын өмнө бөхөлзөхгүй, хэнээс ч хэзээ ч албан тушаал гуйхгүй гэж өөртөө амалсан. Зүгээр хар ухаанаар бодоод үзэхэд Энхболдыг зайлуулах нь зөв. Энд зогсож буй хүмүүсийг харахад хангалттай.
Хүрэлсүх ч гэсэн ариун цагаан амьтан биш (зөндөө асуудалд орооцолдож нэр нь холбогдож ирсэн). Байгуулсан ЗГ нь ч гэсэн мэргэжлийн гэж яавч хэлэгдэхгүй. Гэхдээ энэ хүний яг энэ цаг хугацаанд хийх ёстой зүйл бол (mission гэж хэлж болно) улс төрд бугласан энэ идээ бээрийг хагалж шахах явдал юм. Дараа нь засаг огцорнуу, хурал тарна уу - хамаагүй, нэгэнт мөс хагарах процесс эхэлсэн байх болно. Цэвэрлэгээ хийгдэж байж л байдал дээрднэ. Энэ бужигнаан дунд хамгийн эрүүл саруулаар асуудалд хандаж ярилцлага өгсөн нь Оюун-Эрдэнэ: https://youtu.be/rmJgIp-tqBI
2. Эрүүл мэндийн нөхцөл байдал. Байгууллагаас эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулсан.
Ноцтой өвчин зовлон аз болж илэрсэнгүй. Гэхдээ... өнгөрөгч 7 хоногт хамар дотор хатиг гараад үхэх дөхлөө золиг. Хэн нэгнийг хараахаар бол "Хамранд нь хатиг гараасай!" гэх хэрэгтэй юм билээ. Антибиотик ууж тос түрхэсээр ямартаа ч эдгэлээ. Гэхдээ зовсоон зовсон. Ойрын хараа бас муудаад байгаа, юм уншиж байхад бүрэлзээд, холдуулахлаар бичиг үсэг тодордог болсон. Мөн эмч хөдөлгөөний дутагдал байна, сайн хөдөлж бай, спортоор хичээллэ гэж зөвлөж байна лэ.
No comments:
Post a Comment