Манай оронд нийслэл хотод хэдий чинээ ойр байна, төдий чинээ хүний мөс чанар нь муу байгаль нь сүйтгэгдсэн байдаг хуультай. Тодорхой жишээ - Хандгайт. Яасан байна? Хэн нэгэн даараад түлээгээ хол явалгүй бэлтгэж. Хөрөө сүхтэй нөхөрт "Галын дөл өөдөө! Гадна хормойгоо шатаагаарай!" гэж ерөөх нь зөв.
Цааш алхаад юу олж харах билээ? Хуруу гар нь загатнасан жаалхүү хутга барьж зугаалсан бололтой.
Зугтаарай! Могой! Харин энд жаалхүүгийн аав амарсан байна.
"Гэвч яаж ч сүйтгэсэн бай намрын ой сайхан шүү"гэж бодонгоо би бутны цаанаас босов.
Цааш алхаад юу олж харах билээ? Хуруу гар нь загатнасан жаалхүү хутга барьж зугаалсан бололтой.
"Гэвч яаж ч сүйтгэсэн бай намрын ой сайхан шүү"
No comments:
Post a Comment