UPD 2013.10.01 23:50
2 жилийн дараа шинэчлэгдэж буй пост.
Season болгоныг нь отож байгаад үнэнчээр үздэг байсан. Сая сүүлчийн анги нь тавигдахгүй ямар ч удав да. Англи нь байгаад байдаг, би орос орчуулгатайг нь нэг мөсөн үзчих санаатай.
Уолтер Уайт надад таалагдсан. Амьдралынхаа сүүлчийн 2 жилийг гоё өнгөрүүлсэн гэж бодож байна.
2011.10.17 08:53 Би дээхнэ Лебедевийн ЖЖ-гээс энэхүү киноны тухай мэдсэн. Хэзээ хамгийн сүүлд сериал үзсэнээ ч санахгүй байгаа хэдий ч мань эр хэр баргийн юмыг сайн гэж хэлдэггүй болохоор season 1-ийн эхний 2 ангийг нь torrent-оор татаж үзсэн чинь шууд цааш үргэлжлүүлж татах хэмжээнд сонирхолтой байв. 4 season-ий эхний 2-ийг нь үзчихээд сууж байна. LostFilm.tv дээр тавигдсан хувилбарын орос орчуулга саваана. "Чувак, ты чо, в натуре не врубаешь, ёпт..." гэх мэт хэллэг энгийн нь, хэ хэ.
Үйл явдал: уушигны рак туссан химийн багш мет хийж эхэлж буй юм. Бүх насаараа хууль дүрмэнд захирагдаж амьдарсан эр 50 наснаасаа хойш хамаг болж бүтэхгүй хэрэг төвөгт орооцолдно. Угийн алдах юмгүй, хэдэн сарын дараа нүхэнд булагдахаас хойш.
Үзэхийг зөвлөж байна, харамсахгүй. Яагаад манай телевизүүд иймэрхүү сериал гаргахгүй хөгийн солонгос хятад кино нэвтрүүлдэг юм, бүү мэд.
Танилууд татахаас залхуурч буй бол ирээд бичүүлээд авч болно.
Ингэхэд, телевизүүд сүүлийн үед .tv гэсэн домэйн нэр аваад байгаа биз? Тувалу улсынх гэдгийг мэдэх үү?

No comments:
Post a Comment