30 September 2010

Холимог хуурга

За уншигчид уйтгарлаж байна уу? Лувр, Төвхөний хийд, Улаанцутгалан, хөнгөлүүлсэн итали жаалхүү нар төдийлөн сонин биш, тийм үү? Хамгийн сайхан зүйл - холимог хуурга.

Боломжийн гэж хэлж болох нийтийн тээврийн буудлууд хотод бий болж байгаа. Хогийн сав, салхины хаалт, сандал байгаа нь сайн. Гэрэлтүүлгэ, чиглэл ба маршруттай мэдээллийн самбар дутуу байна.
Зам тээврийн осол.Монгол III сургуулийн урд майхан зоож. Дотроос нь нүцгэн хөл цухуйж байсан бол бүр догь.Нүүдэлчин монголчууд. Нодинон жил экселээр нүүж байсан бол энэ жил верна болж.Maxi Pot-ын урамшууллын ваучер. Төлбөр төлсөн баримтын хамт хүчинтэй гэнэ. Солиорол. Баримт хадгалах юм бол энэ цаасны хэрэг юунд байна? Салют.Япон автосэлбэгийн худалдаа.Дугуй засварыг жагсаалаас гарсан покрышка илтгэдэг нь бараг стандарт болоод байгаа. Дугуйгаа хэрхэн бэхэлж буй нь дахин давтагдашгүй.Сухарь. Дэлхийн II дайны үед оросуудын 4 "С" гэдэг хэллэг байж. Тэр нь спирт, сахар, сухарь, соль. Эдгээр нь байхад иван-ууд дийлдэхгүй юм байх. Яахав, хувиасаа дээр нь "сало" нэмж болох юм.Муурны зулзагнууд. Хөөрхөн гэж жигтэй. Ажлаасаа гарч ирээд машиндаа суух гэтэл ард нэг юм дугараад, гайхаад хартал өөдсөн чинээ 2 юм.Интернационал.Рокер лам.Төсгөлд нь - хөдөлгөөнт бай. Хоба илгээсэн зураг.

No comments:

Post a Comment