28 September 2010

Дуурийн кастратууд

1861 он хүртэл Италид эрэгтэй хүүхдүүдийг сопрано хоолойтой болгох үүднээс бага насанд нь засдаг байсан. 6-9 настай хөвгүүдэд авъяас тодронгуут дуурийн дуучин болгох гээд хагас эр хүн хийж орхидог балмад үйлдэл. Эдгээрийг дуурийн кастратууд гэнэ. Зарим нэг нь амжилт олж баян цагтгалан насыг элээнэ, бусад нь ганцаарчилсан амжилтыг олж чадалгүй найрал дуу, сүм бараадсан шиг амьдралаа дуусгана. Жилд дундажаар энэ хэрцгийлэлд 4000 орчим хөвгүүд өртөж байв. Тухайн үеийн агуу хөгжмийн зохиолчид эрэгтэй сопрано, меццо-сопрано ба контральтод зориулсан дуурь зохиож байсан. Энд Моцарт, Бетховен, Глюк, Бах багтна. Одоо эрэгтэй сопрано хоолой бараг байхгүй болоод байгаа. Хүүхдийн, эмэгтэй болон контратенор хоолойгоор орлуулж байгаа. Контратенор бас маш ховор. Өнөөдөр Филипп Жарусски нэртэй франц нөхөр маш алдартай байгаа. Түүний ярианы хоолой нь энгийн эрэгтэй хүнийх, харин дуулахдаа:

Гэхдээ л энэ нь кастратуудын сопрано биш. Кастратуудын сопрано нь контратенорынхоос өндөр, нарийн. Кастратын цээжний хөндий нь нас бие гүйцсэн эр хүнийх, харин хоолойны булчингууд нь хүүхдийнхээр үлдсэн байдаг юм. Иймд өндөр ноотуудыг маш удаан авч чаддаг байж. Өнөөдрийн байдлаар кастрат биш ч гэсэн эрэгтэй сопрано хоолой гаргаж буй дуучидаас алдартай нь - Анжело Манзотти.

Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com/

1 comment: