19 September 2010

Төвхөний хийд. Бичиглэлүүд

2010.08.22. Өвөрхангай. Төвхөний хийд.
Аливаа газар очоод нүд хамгийн түрүүнд уншиж болох самбар, зарлал г.м. зүйл дээр тусдаг. Улмаар анхаарал дараа дараачийн объектуудруу шилжнэ.
Уг хийдэд урд нь ирж байсангүй. Архангай, Өвөрхангай аймгийн яг зааг дээр байлах ба ийш өвөл цагт чиглээд дэмий гэж бодож байна.
1. Хийдийн хөлд хэдэн гэр, нэг дүнзэн байшин бий, тэр нь дэлгүүр. Дэлгүүрт алкоголийн төрлийн бараа огт байхгүй. Энэ чинь хийд шүү дэ, нөхдөө. Яг хийд дээр хүмүүс соёлтой царайлж хогоо хайрцаг саванд хийх боловч ийш хүрэх зам дагуу бол хэрэг байхгүй.
2. Хад хясаа нь харьцангүй цэвэр үлдэж чадаж. Цөөн хэдэн түвд үсэг бичигдсэнээс бус "Политехникийн 1982 оны төгсөлт" г.м. зүйл үзэгдсэнгүй. Үнэн хэрэгтээ түвд үсэгнээс нөгөөх нь бараг дээр, ядаж л ойлгогдно.3. Чанга ярьж болохгүй, жимээр яв, бясалга, мөргө, гэмээ ухаар, ирээдүйгээ бод г.м. заавартай самбар. Нэг үгээр - усыг нь уувал ёсыг нь дага!
4. Ертөнцийн 8 номыг би хувьдаа сайн ойлгосонгүй. Мэдээж зүйл бичиж. Хэн ч иймэрхүү зүйл зохиож чадна шүү дэ. Жишээ нь, газар дээр нь нэгийг зохиох гэж үзье:
Шашин мөргөлд баясах
Counter Strike-д үл баясах.
5. Гол буюу хурлын дуган. Дотор оронгуут хамгийн түрүүнд мэдрэгдсэн зүйл - айрагны үнэр. Гадаа халуун, дээш жаахан алхцан, ам цангаж байсныг хэлэх үү содон гэж жигтэй.6. Мөн гол дуганд хятад ч юм уу солонгос өвгөний хатгамал таарсан.7. Цэцээ гүний адил оргил дээр нь эмэгтэй хүн гараад хэрэггүй гэдэг юм байна.8. Тиймээс оргил дээр нь байрлах энэхүү пайзыг уншсан бүсгүй хүн цөөн биз.9. Энд ирсэн бол эхийн умай нэртэй хадан дундахь жижиг нүхрүү гулсаж ороод, мөлхөж гарах ёстой. Хүн дахиж төрж буй хэрэг. Ариусна, шинэ амьдрал эхэлнэ г.м. олон тайлбар бий. Дотор нь ороод эрэгтэй бол нар зөв, эмэгтэй бол нар буруу тойрох заавартай. Нүхэн дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацвал нүгэлтэй гэж жигтэй бузар хог болж таарна. Тиймсээс өвдөг тохойгоо хайрлахгүй зүтгэхээс өөр замгүй. Хэрэв чи 2 метр өндөр, 130 кг жинтэй бол автоматаар нүгэлтэн болох магадлал туйлын өндөр. Мөн дебил л биш бол ихэр гээд 2-юул чихээд хэрэггүй, хэ хэ.10. Гарч ирээд өлгийдүүлнэ. 2 хадны завсар орж мөргөхийг хэлээд байгаа юм. Дараагийн үйлдэл - хөлд орох. Заавар нь: 2 хадны завсар шургаж ороод цааш 50 орчим метр алхаад буцаж гарч ирнэ. За ингээд хүн төрөөд, өлгийдүүлээд, хөлд орсон бол цааш өөрөө өөрийгөө болгоод, "Амьдрал" нэртэй киноны гол дүрийг бүтээгээд явна да, хөөрхийс.
11. Харин би явж унтлаа. Нэг хагас болж байна, нэг мэдсэн чинь.

2 comments:

  1. hamgiinn suuliin nuhor buzartai negen bolood gatssan ueiin zurag shig haragdlaa :))

    ReplyDelete
  2. Гацаагүй ээ, хэ хэ. Орж байгаа юм.
    Би л дэ уг нь.

    ReplyDelete