28 September 2010

Урсгал сөрөх 2

Түрүүч нь энд.«Рукели» хочин Иоганн Тролльман - цыган гаралтай немц боксчин. 1933 оны хагас хүнд жингийн Германы аварга. «Цыган» Тролльман ч гэгддэг.
20-иод оны сүүлээр алдартай болсон. Эрчүүдийн дунд гоё бокс үзүүлдгээрээ, хөл дээрх хөдөлгөөн, бүжгээрээ алдартай. "Тролльманы бүжиг" гэсэн хэллэг хүртэл бий болсон байв. Бүсгүйчүүдийн дунд соёлтой боловсон харьцаа, гоё өнгө үзэмжээрээ алдаршсан нэгэн.
1933 онд сэтгэхүйн дайралтанд өртөж байсан хэдий ч Германы аваргын төлөөх тулаанд орсон. 6-р раунд өнгөрхөд Иоганны өрсөлдөгч ялагдах нь илт болов. Немцийн нударган зодооны холбооны нарийн бичгийн дарга, фашист намын гишүүн Георг Радамм гэгч тулааныг зогсоож, тамирчид тэнцсэнийг зарлав. Гэвч үзэгчид энэ шийдвэрийг эсэргүүцэж бөөн үймээн шуугиан дэгдээв. Иймд хүссэн хүсээгүй Тролльманыг аваргад өргөмжлөв. 6 өдрийн дараа түүнд "бохир бокс" үзүүлсэн тул аваргыг нь хураасан тухай захидлаар мэдэгджээ.
Удалгүй дахиад аваргын төлөөх тулаан болов. Тролльман дахиад л нэрээ өгөв. Тулааны өмнө түүнд ринг дээр бүжиглэх (хөл дээрээ идэвхитэй хөдөлж цохилтоос бултахыг хэлнэ) юм бол шууд хасна гэдгийг анхааруулжээ.
Иоганн ринг дээр үсээ шараар будсан, арьсаа пудрээр цав цагаан болгосон төрхтэй гарч ирж. Тухайн үед эрчээ аваад байсан "жинхэнэ арий" үндэстний дүр төрхийг шоглосон нь тэр. Тулаанд тэрбээр хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, цохилтуудаас бултахгүй, өөрөө хөдлөхгүй бүх довтолгоог бие дээрээ авч байв. Өрсөлдөгч нь Густав Эдер - хүчтэй цохилтоороо алдартай нэгэн. Иоганн цохилтуудыг нь 5 раундын турш авсаар цусандаа будагдаад нам унаж.
Тролльман 1938 онд бусад цыгануудын адил цэвэрлэгээнд өртөж,
43 онд концлагерьт буудуулж үхсэн.
2003 онд түүнд Германы 1933 оны хагас хүнд жингийн аваргын цолыг нь албан ёсоор эргүүлэн олгосон байна.
Зурган дээр: түүнд зориулсан дурсгалын хөшөө.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

1 comment: