16 October 2016

Single photo. Нюрнберг

Гильотина. Тоо баримт

Гильотина гэхлээх Францын хувьсгал хамгийн түрүүнд санаанд ордог. Түүхчдийн судалснаар Францад энэ төхөөрөмжөөр 3 000 гаруй хүний толгойг авсан байдаг. Харин нацист Германд зөвхөн 1944, 1945 онуудад л гэхэд 10 000 хүнийг толгойгүй болгоод амжиж.
Wiki-д итгэх юм бол 1933-1945 онуудад Герман болон Австрид 40 000 хүнийг гильотинагаар цаазалсан байгаа юм. Германы болон эзлэгдсэн улс орнуудын эсэргүүцлийн, партизаны хөдөлгөөний гишүүд олноороо өртөж. Тэднийг армийн цэрэг гэж тооцохгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэгтэн шиг ял оноодог. Товчхондоо Германруу ачаад гильотинаар толгойг нь авна. Ингэж цаазлуулах нь нэр төргүй, харин буудуулах нь эсрэгээр нэр төртэй үхэл гэж тооцогддог байв.

13 October 2016

The Marmalade - Reflections of My Life

Anglerfish

Энгийн бөгөөд маш гоё бүтээл:
Шатаар хүн бууж байхад дарах хэрэгтэй байсан юм:

Линия - Прости, что так всё вышло

11 October 2016

Ариун дагшин газар

Шашин бүхэнд ариун дагшин газар бий. Хүмүүс тэр газарт нь очиж мөргөл, зан үйл үйлдэхийг хичээдэг. Үнэн хэрэг дээр Иисус хаана усан дээгүүр явсан, Будда ямар модны доор сууж байсан нь ач холбогдолгүй шүү дэ. Цаашилбал, хүн сүмд очиж залбирах нь голын эрэг дээр залбирахтай ив ижил. Сүм сайн энергитэй гэх хүн олдох байх. Магадгүй. Миний хувьд сайн энергитэй сүмд очсоноос өөрийнхөө байгаа, амьдарч буй газрыг сайн энергитэй болгох нь дээр гэж үздэг (хэрэв сайн энерги гэж байдаг бол шүү дэ).

10 October 2016

Shit happens цувралаас

Хотын төвд машинаа тавьсан, гараад ирсэн - торгууль шил арчигчид хавчуулаастай.
Хугацаанд нь барагдуулахгүй бол алданги тооцоод балладаг юм гэсэн. Хэдэн өдрөөс төлөхөөс.
Өнөөдөр ер нь их бүтэл муутай өдөр байв. Ажил ч олигтой бүтсэнгүй, орохоор төлөвлөсөн газарлуугаа ч ухас хийсэнгүй, нэмээд торгууль бичүүлж орхисон. За яахав, ийм юм хааяа байх, анхааралгүйгээсээ л болсон хойно хэнийг ч бураатгах билээ. Ачуулаагүй нь их юм.

09 October 2016

4 дахь суурь

Лондонгийн Trafalgar Square-ийн булангаар хөшөөний 4 суурь (постамент) байдаг. 3 нь тогтмол эзэнтэй. Харин дөрөв дахь суурь хоосон байсаар 1998 онтой золгосон. Тэгээд хоосон байлгаснаас орчин үеийн урлагийн арт объектуудыг байрлуулж байх шийдвэр гарчээ. Нэг хөшөөг удаахгүй, хэдэн жил болгоод л сольдог юм. Намайг таван жилийн өмнө Лондонд очих үед Нельсоны хөлөг онгоц байсан. Тэрнээс хойш хоёр ч удаа хөшөө нь солигдсон байснаа сая ээлжит баримал байрлалаа эзэлж:
Брекситэд зориулсан бүтээл байгаа юм. Дэлгэрэнгүй: click!

08 October 2016

Roma Street Parkland. Part 3

Өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Дал мод ёроолоороо, газартай нийлж буй хэсгээрээ их зэвүүн. Өт ярзайтал гараад ирчихсэн юм шиг.
Амьд модонд шуруп зөвхөн манайд зоодоггүй л юм байна, санаа амарлаа. Хоёр организмыг нэгтгэхийн тулд шууд хүчирхийлэл үйлдэж.
Хэдийгээр Рома цэцэрлэгт хүрээлэнд янз бүрийн зүйл төрлийн ургамал олон ч Ботаникийн цэцэрлэгт бүр их гэж байгаа. Тийш очиж амжаагүй л байна.
Тропикийн ургамал ургаж байхад холгүйхэн шилмүүст мод ургасан байх нь энгийн үзэгдэл.
Цаад бутыг "зараа атаман шоронгоос гарсан байхгүй юу" стильд оруулж.
Хамаагүй юм амруугаа хийвэл сайнаар төгсөхгүй.
Самбар бас хусдаг бололтой.
Мод голоосоо илжирхээрээ гоё хээ үүсгэдэг юм байна.
Модон дээр нэрээ сийлдэг дебилүүдийн тархац аргагүй сайн юм.
Австралийг ногоон тив гэж зүгээр нэрлээгүй нь тодорхой. 
Энд өдрөөс өдөрт температур өсч байна, өнөөдөр гэхэд нилээн халуун өнжлөө. Шавьж эрс ихэссэн - шумуул болон нэг үхэж байсан жижигхэн хар гар ямарч байсан нэмэгдсэн. Бүх хаалга цонх тортой, дээд давхар болохоор орж ирэх нь бага (гэхдээ үхэж байсан жижиг хар шаар торны завсар багтчихдаг юм билээ). 1-р давхрын хана таазаар мэр сэр гүрвэл гүйгээд байна лэ. Машинд сууж явсан залуугийн хөлрүү эрхий хурууны дайтай жоом авирч байгаад алуулсан. Ямар азаар миний хөлрүү авирчихаагүй юм, сэжгийн цус байна лэ.