18 August 2013

Screenshots

Лебедевийн блогийг би байнга уншихыг хичээдэг. Тэрбээр өөрийн блогийн толгой хэсэгт ирсэн спам захидлын хэсгээс байрлуулах нь элбэг. Монголчууд сурталчилгаа сайн түгээдэг болж:
Эсвэл энэ:
Хайлт хийх зугаатай процедур. Шинэ үг хэллэг ихийг мэдэж авна. Жишээ: Ёвро аппартмент.
Конан принтер.
Төгсгөлд нь гар утасны дэлгэц. Бурзайсан айн?

Street Race


16 August 2013

08.15

UPD 2013.08.16 13:25
Өчигдөрийн ганц кадр.
Тасалбарын төрх: 
UPD 2013.08.16 09:10
Ой где был я вчера! Тоглолт давгүй шүү. Болсон газар нь харанхуй нүх 3,14z. Акустикийн тухай ярьснаас агааржуулалтын тухай ярьсан нь дээр байх. Гэхдээ гоё сууцгаасан. Үерхэлдээ үнэнч Үлэмжид талархаснаа хэлэх хэрэгтэй. Уухгүй удах нигууртай юм байна. Боломж олдсон гэсэн шиг хэрцгий хусчих гээд, ха-ха. 

2013.08.15 07:26
Виктор Цойн үхсэн өдөр буюу 8-р сарын 15-нд түүний дурсгалд зориулсан концерт болдог юм. Зохион байгуулагчид нь ялгаатай. Эхэлж Ганхуяг (Ганг) хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд Төмөрөө тоглодог болсон. Би хөдөө гадаа явж таарахгүй бол уг тоглолтуудыг үздэг. Энэ жил 2-ын 2 тоглолт болох юм байна. 1 нь өнөөдөр орой (Ганг), 1 нь бүр 9 сард (Төмөрөө).

15 August 2013

Холимог хуурга

Холимог хуурганы ээлжит порц уншигчидын өмнө тавигдаж байна.
Хуушуурын гуанз дахь хяналт.
Гайхалтай гоё бүтээл. Одоо дэргэд нь муур зурчихвал бүрэн утга төгс болно.
Улаанбаатар хотод цэцэгтэй ваар гудманд дүүжилж байсныг санахгүй юм. Ахиц дэвшил.
Бас нэг Чингис-ийн хувилбар худалдаанд гарч. АПУ-гийн бүтээл. Байдаг л баримал.
Янзлагдаж буй 24. Гоё кабриолет болох төлөвтэй.
Уулзваруудыг өргөсгөх ажил өндөрлөх дөхөж байгаа. Бөхийн өргөөгийн уулзвар шулуун болж. Одоо 100 айлын уулзварыг адилхан тэгш нэвтэрдэг болгомоор байна. Уулзваруудыг янзаллаа гээд асуудал бас бүрэн шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Дарь-Эхийн уулзвар оройдоо бүрэн (_|_) байдаг нь хэвийн үзэгдэл болсон. Гэр хорооллын гудамнаас гарч ирэх тэрэгнүүд хөдөлгөөн хааж хөндөлсөж орж ирдэгээс ихэвчлэн тэгдэг.
Өглөө эрт нийслэлдээ гоё гоё дүр зурагтай таарах юм да.
Нэг байгууллагад янзын гоё бичгийн машин олж харав.
Монгол нүүдэл.
Зориулалт нь тодорхойгүй байгууламж.
Идиотизмын дээд оргил. Тусгаар тогтнолын ордонд.

Volkswagen Golf GTD

VW-ны бас нэг сурталчилгаа.

14 August 2013

Концертын зар

Ганг маргааш тоглолт хийх юм байна. Сая Үлэмж утасдаж дуулгалаа. Үзнээ.
01_Память by Цой on Grooveshark 

Адилхан байна уу? Нэг ийм нөхөр нилээн хэдэн жилийн өмнө байсан юм.

BW

Хар цагаан фотонуудын ээлжит цуглуулга.
Хар цагаан зурагнууд яагаад ч юм цаанаа өөрийн өвөрмөц онцлогтой байдаг.
Өнгөрсөн цаг үеийн үйл явдлыг хамгийн сайн дамжуулагчийн нэг мөн үү гэвэл мөн.
Тухайн үеийнх нь энгийн үйл явдлыг одоо цагаас харахад сонин содон. Тухайлбал: шувууны ач тусын сэдэвт өдөрлөгө.
Заримдаа санамсаргүй авсан зураг олон жилийн дараа гоё утга агууламжтай болж ирдэг. Ленинградын сэргийлэгч нар ганцаарчилсан эсэргүүцэл зарлаж зогссон хүнийг баривчилж байгаа байдал. Энгийн хувцастай КГБ-гийн офицер процессыг удирдана. Хэн байна?
За тэгээд төгсгөлд нь уламжлал ёсоор хамгийн өөдгүй кадр.

Selig - Knocking on Heaven's Door

Зун болон зуслан

Энэ жил олигтой зун болсонгүй. Намар нь удаан үргэлжилэх юм байлгүй дэ. Бороо их орохлоор зуслан дээр хүүхдүүд зутрах шинжтэй. Тиймээс хот ороод ирдэг юм.
Зам нь бас засвартай. Бороо орохлоор шавар шавхай их, гулгаж тэшээд хүндрэлтэй. Түүнээс биш бороогүй үед зуслан ч сайхан л да. Би нар мандахтай уралдаад хотруу хөдөлдөг. Хөгширч буй юм байлгүй, 6 болов уу үгүй сэрчих юм. Нөгөө талаас, өглөө эрт хөдөлгөөн бага амар байдаг.
Дамбадаржаад давхиж явахад эгц хойно нар мандаж таардаг юм.

13 August 2013

АНУ дахь арьс өнгөний асуудал

Жилд ядаж нэг удаа барууны дөмөгхөн хөгжилтэй орнуудад арьс өнгөний ялгавар дээр тулгуурласан хэдэн өдрийн үймээн самуун, жагсаал цуглаан болдог. Ихэвчлэн цагаан арьст хууль сахиулагч хар юм уу өнгөт арьстай өсвөр насны залууг (заримдаа насанд хүрээгүй хүүхдийг) буудан хороосон үйл явдлаас үүддэг юм. Саяхан АНУ-д болж өнгөрсөн жагсаал цуглааныг санахад хангалттай. Аль 2012 оны 2-р сард болсон үйл явдлын шүүх хурал сая 7-р сард болж өнгөрлөө. Флоридад 29 настай эргүүлийн залуу 17 настай хүүхдийг буудаж орхисон. Аргагүй хамгаалалт байсан гэж шүүх шийдвэрээ гаргасан - бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Арьс өнгөний үзэл байхгүй гэж зарлан тунхагладаг эдгээр орнуудад үнэндээ бол ялгавар байж л байдаг. Колончилолын лай гэхүү дэ. Хэн хэнийгээ дарлаж байв? Эргээд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр - дарлуулагч нь өнөөдөр заналхийлэгч болж хувирав. Жишээ: Англичууд Энэтхэгийг, Франц Африк тивийн олон улсыг нэг бус зуун жил колончилсон. Одоо өөрсөдтэй нь адил хэлтэй боловч тэс хөндлөн үндэстнүүд эх оронд нь эзэн лугаа суурьшиж өөрийн уламжлал, үзэл бодол, шашин шүтлэгээ тулгаж байна. АНУ-ыг авч үзье. Боолын хөдөлмөрийг мөлжиж байсных нь гай өнөөдөр гарч буй юм. Түүх тэнцвэржүүлж байна шүү дэ.
Тус нийгэмд цагаан арьстнууд нь харуудаасаа айдаг. За айдаг гэх нь юу юм, эмээдэг гэвэл илүү зохих байх. Хар ерөнхийлөгч сонгогдсон нь нөхцөл байдлыг төдийлөн засахгүй л болов уу. Цагаанууд нь хүссэн хүссээгүй, дуртай дургуй африк, латин гаралтай иргэдтэйгээ зэргэцээд л амьдарч байна, одоохондоо. Хэзээ нэгэн цагт тэсрэлт болж эрүүл сэтгэхгүйд нөлөөлөхүйц үйл авдлууд болж өнгөрвөл сайнаар төгсөхгүй. ӨАБНУ-ыг санахад илүүдэхгүй. Тэнд нэг хэсэг цагаан арьстнууд давамгайлж байсан шүү дэ. Өнөөдөр бүрэн хар арьст улс болсон. Цагаанууд бий нь бий, гэвч тэд ямарч эрх мэдэлгүй, айдас дунд биш юмаа гэхэд жихүүцэл дунд байгаа.
Өнөөдрийн АНУ-ын иргэдийг авч үзье: латинос - 16,7%, африк гаралт - 13,1%, азийнхан - 5%, нэмээд гавай, алеут г.м. номхон далайн үндэстнүүд - 6,6%. Нийлээд 41,5%. 2011 оны тоо баримтаар шүү. Харалсан үй түмэн гаруудыг тоолоогүй гэж бас тооцох хэрэгтэй (ганц мексикууд гэхэд хэдэн сая бий). Энэ хувь өдөр ирэх тусам өсч байгаа. Өнгөт арьстнууд цагаануудаас илүү үржиж буй нь факт. 10-20 жилийн дараа арьс өнгөний ялгавараас болж том хэмжээний үймээн самуун болвол би гайхахгүй. Үнэндээ арьсны өнгө маш аюултай зүйл. Түүнийг шашин шүтлэг шиг нууж болдоггүй юм.