27 October 2012

Aventura

UPD 2012.10.27 13:42
Ээлжит дуунуудыг сэргээв.
Aventura - Te Invito
Te Invito by Aventura on Grooveshark

Aventura - Deja Vu



UPD 2009.10.21 19:03
Aventura - Te Invito

 

2009.10.21 11:51
Aventura - Deja Vu

SHW-M110S

Би аль 7 сард бэлгэнд нэг самсунг авсан юм. Samsung Galaxy-гийн SK Telecom-д уяатай хувилбар. Сүлжээнд асуудалгүй орно, гэхдээ App дээр нь суухгүй, алдаа заана. Мөн унтраад асахлаараа бүх мэдээлэл нь устна (контактууд, тохиргоонууд г.м). Би интернэтэд орвол орчихоод, бүх мэдээллээ back-up хийж авчихаад хэрэгцээтэй үед нь сэргээчихээд л яваад байв. Нэг өдөр тухтай нухна да гэж бодсоор, залхуурсаар. Тэр өдөр нь өчигдөр тохиов. Одоо утас зүв зүгээр, бүх функц нь нээгдсэн, ямар ч алдаа байхгүй. Galaxy оролдох нь iPhone-той зууралдсанаас арай хялбар юм байна гэж хувьдаа дүгнэлээ.

Brainstorm - Ветер

UPD 2012.10.27 13:23
Линк сэргээв. Би сая 7 хоног бичлэг нэмэхгүй сууж байхдаа ажиллахаа байсан дуу клипүүдийг шүүсэн, 2008 он дууссан, 2009 оныг бараг дуусгасан.
 


2009.10.28 16:34

Хотын гудамжаар

Зургийн аппарат дээр үлдсэн байсан фото-зурагнууд. Хаяг, самбар, бичээсийг сонирхоё.
4-р дэлгүүрийн хойхно. Нэг газраа Иваново, дэргэд нь Иванова. Мэдээж О-той нь зөв.
Есөн гэж бичих гэж байсан бололтой. Дамбын хуучин эцэс.
ТНТ.
Манайхан нарны батарей үйлдвэрлэдгийг сая л мэдлээ. Сайн байна.
Зарышд... гэж. Бас мөнгөөр солино, зарсан ч яахав г.м. хувилбарууд элбэг. Би ойлгодоггүй юм, яах гэж бараагаа зарах гэж байж үл тоомсорлосон, зарсан яахав, байсан ч яахав гэсэн аястай бичиг хаддаг байна? Тийм лаг юм бол наад тэргээ шууд хэн нэгэнд бэлэглэчихэлдээ. Чадахгүй.
Хөргөлт, агааржуулалтыг цэнхэр өнгөөр, харин халаалт гэдгээ улаанаар бичиж. Зөв.
Төгсгөлд нь - ганц хөшөө. 25-р эмийн сангаас Өргөөрүү өгсөх замд. Андуураагүй бол Чингүнжавын гудамж. Хөшөө ч гэсэн мань эрийнх гэж таамаглаж байна.

Лифтний бариул

Хүний гар эрт дээр үеэс амьтны урд сарвуунаас ялгаатай функцтэй ирсэн. Яахав, хамгийн дөхүү нь сармагчингийн урд мөч юм. Сармагчин болон хүн эрхий хуруугаа ашигладаг нь гол давуу тал. Тиймээс гартаа атгаж буй зүйл нь цилиндр хэлбэртэй байх нь түүнд эвтэйхэн. Муна ч бай, сэлэм ч бай иш нь цилиндр. Бидоны бариул, жоотуу сүх хүрзний иш, жад, дуран, машины руль, онгоцны штурвал - цөм адилхан. Тиймээс ийм бариулыг фашист л сэднэ.
Харин энэ - гуманизмын илрэл.

Desireless - Qui Sommes Nous

UPD 2012.10.27 11:33
Qui Sommes Nous? by Desireless on Grooveshark
 

2009.10.31 18:24

Монгол бичиг сургуулийн хананд

Намайг бага байхад монгол бичгийг уйгаржин бичиг гэдэг байв. Одоо монгол бичиг гэж хэлж хэвшсэнд нь баяртай байна. Буцаж монгол бичигт шилжих нь хаашаа юм, гоё бичиг нь үнэн, түүхийн маань нэг хэсэг, тиймээс хэрэглэх газар нь хэрэглэж байх нь зүйтэй. Их дээд сургуулиуд ханандаа монгол бичгээр үг өгүүлбэр дүрсэлдэг болж. Эхэлж Арслантай гүүрний Санхүү эдийн засгийн дээд "Эрхэм баян эрдэм" гэв.
Саяхнаас МУИС-ийн нэгдүгээр байр "Эрдмийн хэт цохивоос хөгжлийн гал бадармой" гэдэг бичээстэй болсон.

The Wallflowers - Reboot the Mission (ft. Mick Jones)


Come Together

Битлзийн ээлжит дууны хувилбаруудыг авч үзье.


Испани.


Итали.


Франц.


Араб. Трэш.


Анхаар! Буряд хэл дээрх хувилбар.