04 July 2009
Hutag-Ondor
Amid mend Hutag-Ondor sumand yavj bn. Mend hyrgei, tovagishi!
03 July 2009
Хөвсгөл гарлаа
7:00-с Хөвсгөл гарлаа. Бас хэдэн өдөр мэдээ мэдээлэлгүй өнжих үү? Үгүй шүү, энэ удаад бэлтгэл базаагдсан. Өдөр болгон "Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно" гэж эхлэх мэдээллүүд нийтлэгдэх болно. Хажуугаар нь сүлжээ орж ирвэл утаснаасаа богино мэдээлэл оруулчихна. Мөн laptop, wireless modem-той яваа. Суурин газар удаан зогсох бол ороод ирнэ. PrintScreen-ээс ямар төрлийн юу гэдэг мэдээлэл нийтлэгдэх гэж буйг харцгаана уу:

Labels:
blog
arte.mn
Өнгөрсөн 7 хоногт ажил дээр орой сууж байтал messenger-ээр нэг залуу хандсан юм. Та нарын адил энэхүү блогийг уншигч. 2-3 үг солилцоод танилцав. Надтай нас ойролцоо, хувийн секторт хүчээ сорьж буй гэнэ. Арте нэртэй ресторан ажиллуулдаг, намайг ирээрэй гэж урив. Сайтаас нь тухайн газар манайхаас холгүй байрладгийг мэдэж аваад өнөө орой ороод гарлаа. Намуухан, гоё газар угтсан. Засал чимэглэл, үйлчлэгчдийн харьцаа нь ч таалагдсан. Харин хоолны мах нь хатуу (уг нь сээрний мах зөөлөн байдаг да) байна билээ, нуугаад яахав. Зургийг машинаар ухарч байхдаа дарсан болохоор нэг тиймэрхүү:
Уншигчидад: Энэ мэдээлэл сурталчилгаа биш. Хүн уриад байхад очихгүй бол муухай. Нөгөө талаас, эзэнтэй нь уулзсан бол монголчуудын нийтлэг зочиломтгой зангийн дагуу би дайлуулж цайлуулах магадлал өндөр. Ачийг ачаар, магтсан мэдээ бичихгүй бол болохгүй. Ийм өрнөл бас ч нээх сайхан эд биш байх. Аль аль маань санаандгүйгээр, өөрийн эрхгүй нэг нэгэндээ цаасан малгай өмсүүлчихэж байгаа юм шүү дэ, нэг ёсны.
Тусгайлан Д-д: Уулзаагүй гарсанд уучлаарай хө, урьсанд баярласан шүү. Хажуугаар asuult.net футболкатай явж харагдсан. Харин одоохондоо миний тусалж чадах зүйл - танайхыг сурталчилаагүй ч гэлээ маргааш гэхэд Арте-г мэдэх хүний тоо ядаж 50-р нэмэгднэ.
P.S: Яагаад би хүн таниад, өөрөө танигдаагүй байдаг билээ? Яг зөв. Нэг нь yahoo дээр өөрийн зургаа тавьсан, нөгөө нь (буюу би) ондоо зурагтай.
Эцэст нь, ажиллаж, хийж бүтээж буй хамт олонд амжилт ерөөх нь зөв.

blog,
organization
02 July 2009
Замын тухай
Урд шөнө 23 цагт гэртээ ирлээ. Явахдаа 22-ын товчоо дээр миль-ээ тэглээд гарсан. Өнөөдөр өглөө гаражаас гаргахад 250 зааж байв. Заалт бүтэн эргэсэн гэхээр 1250 яваад ирж. Машины тоос шороо цадигаа алдсан, одоо өдрийн унднаар угаалгахаас.
1. Лүнгийн засмал 70 орчим км тавигдаж, бусад нь нунтаг гурил шиг шороо.
2. Дашинчилэнгийн зам эвдэрч гэмтсэн зүйлгүй, толь шиг хэвээрээ.
3. Сум хоорондын зам - хог. Аль зам нь хааш хүргэхийг хүнээс л асуухгүй бол ямар ч заалт, тэмдэг тэмдэглэгээ байхгүй.
Буцахдаа Хайрханаас буруу гараад золтой л Булган, Эрдэнэт орчихсонгүй. Явж байтал мотоциклтой 2 залуу дохиж зогсоогоод, тарваганы боодог зарах гээд. Зам асуутал Булган аймгийн Сайхан сумын нутагт орж ирсэн байсан. 30-аад км алдсан. Аль ч аймагт айраг гараагүй байна. Харин тарвага элбэгшиж.

journey,
on the road
01 July 2009
Dashinchilen
Dashinchilengees 18 km zaitai Nomuun bulag nertei gazar ger guanz sn tovlorch. Banshtai havirgatai nogootoi shol zahialchihlaa. Hereglegchid yilchilgee sn hyrchee. Joloo bariad yadraa bailgyi geed hevter zasaj ogloo. Geriin hayaag shuuchihsan, salkhilaad l, bi hevtchihsen yum bicheed l, hool ynerteed l.
Khairkhan
Butsaj yavna. Khairkhan deer tsai hool ergyyldeed suuj bn.
Subscribe to:
Posts (Atom)