UPD 2026.06.17 12:21
Өчигдөр орой бага охины тэтгэлэгийн хариу Tempus Public Foundation-оос ирлээ. Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдсөн юм.
Obuda University-д инженерийн мэргэжлээр суралцах нь энэ намраас. Ардын хүүхэд түрүүлж болдог л наадам юм.
2024.08.23 11:06
Дунд охин “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Budapest University of Technology and Economics-д инженерийн мэргэжлээр суралцах болсон. Өчигдөр онгоцонд нь суулгалаа. Бөглөрөлд 3 цаг яваад гэртээ орж ирэхэд охин аль хэдийн Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Манай зам бас л гоё шүү :)
Одоогийн байдлаар ОХУ дээр нисэж байгаа юм байна.



No comments:
Post a Comment