12 January 2025

Утлага

Маханд дуртай л да. Хорхог, шорлого зав гарвал хийж л байдаг. Улмаар жаахан лэвэл ахьсан юмуу мах утмаар санагдаад. Өнгөрсөн онд дүүд смокер захиад авчруулсан. Багагүй судалсан - халуун, хүйтэн утдаг, шууд болон риверс утлагатай, хөндлөн ба босоо камертай г.м. зөндөө хувилбар байдаг юм билээ. Смокер зуслангийн гаражид нилээн удаан хайрцгандаа хэвтсэн. 
11 сард угсарсан.
Наана нь хүнсний термометр худалдаж авсан. Камер дахь дулаанаас гадна мах доторх температур чухал.
За тэгээд Э гэдэг найзтайгаа тахианы хэдэн гуя, хонины хоёр гуя худалдаж аваад хойшилсон до.
Туршилт амжилттай. Дараачийн удаа үхрийн өвчүү утнаа.

No comments:

Post a Comment