04 June 2020

SpaceX

Илон Маскыг үнэлдэг. Пуужин хөөргөөд, цахилгаан машин бүтээгээд, олон шинэ технологи нэвтрүүлээд байгаад нь ч биш. Маск ондоо зүйл дэлхий дахинд харуулаад байгаа юм. Энгийн нэг бизнесмен "би сансарт хүн хөөргөнө" гэж хэлээд мөрөөдөлдөө хүрчихэж байна. SpaceX байгуулагдахдаа амлаж байсан амлалтуудынхаа талаас илүүг биелүүлчихээд байгаа. Ийм боломж бололцоог нь олгож байгаа улс - АНУ. NASA хөөргөсөн бол ондоо, хувийн компани хөөргөчихлөө шүү дэ. Сансрын технологи нь өндөр хөгжсөн гүрнүүдтэй зэргэцээд, өрсөлдөөд эхэллээ. Энэ нь олон нийтэд ямар дохио өгч ямар үр дүнд хүргэх вэ гэж үү? Ямарч байсан хөрөнгө оруулагчдыг татна, эрдэмтэдийг татна. Ажиллаж хөдөлмөрлөх, бүтээл гаргах таатай орчныг нь бүрдүүлээд өгч байна. Сая хүн хөөргөдөг нь ганц сансрын ялалт биш. Мөнгө болон оюун татах өрсөлдөөнд ялаад байгаа юм.

No comments:

Post a Comment