25 June 2020

Сонгуулийн дараа

Сонгууль болоод өнгөрнө, амьдрал цааш үргэлжилнэ. Улс төр - миний сонирхдог, орохыг хүсдэг тоглоом огт биш. Нам, лам хоёроос хол байх хэрэгтэй. Эх оронч гэж цээжээ хүчтэй дэлдсэн хүнийг хэлэхгүй, урдах ажлаа асуудалгүй хийчихдэг хүнийг хэлнэ. 
За энэ ч яахав, гол мэдээлэх гэсэн зүйл: Ногоон намыг дарга Бум-Ялагч гэдэг хүн миний мэдэхийн нилээн хэдэн удаа УИХ-д нэр дэвшээд нэгч удаа амжилт олоогүй. Тиймээс Бум-Ялагдагч, Бум-Оролдогч, Бум-Зүтгэгч байхаас бус яавч Бум-Ялагч бол бишдэгээ. Хувь тавилан хатуу тоглож байгаа юм шүү.

No comments:

Post a Comment