30 June 2020

Булган - 2020

Булган аймагруу найзуудтай аялаад ирлээ. Баруун гар талаасаа 3 дахь нь товарищ Хрущев та бүхний хайртай редакци.
4 дахь өдөр гараад бүтэн сайнд ирсэн. Нийт 1400 км зам туулж.
Сэлэнгийн Түнхэл гэж гоё суурин байдаг юм байна, Батсүмбэрийн цаахна. 
Ёжик-ийг дайрч авангаа Зүүнхараад хоноглосон.
Сэк Mavic дронтой болсон байна.
300 метрээс цааш өндөрт харагдахаа байдаг юм билээ. Хэдэн өдрөөс зураг болон видео оруулъя.
Зүүнхараагаас Баруунхараа явах замд. Томруулаад хараарай.
Очих гол газар маань Тэшиг сум байсан. 
Эг Тавтын бэлчирт сайхан амарлаа. Газрын зураг дээрх байршил нь:
Цаг агаар сайхан таарсан. Буцаж байхад бороо, мөндөр орсон.
Очоод үзчихэд илүүдэхгүй л газар байна лэ.
Буцахдаа Харгал нуур, Хялганатаар дайраад ирцгээсэн.

No comments:

Post a Comment