17 December 2018

Архангай. Эрдэнэмандал

Хэдэн өдөр Архангайн Эрдэнэмандалд байж байгаад урд шөнө ирлээ. Цаг агаар харж үзсэн шүү:
Дашинчилэн л цастай, ерөнхийдөө бол хар байна. Цасгүй байхад өвлийн дугуй шороон замд тохиромжтой биш юм. Цуг явсан машины дугуй:
Хайрхан. Хөдөө агаар л янзын байна лэ дэ.
Эрдэнэмандал. Ахиун хэрэглээ.
Монголын хөдөөд Гоа-г мөрөөдөж "яавдаг" хүн бас байнаа байна, хэ-хэ.
Гоё түүх. Гурван жилийн өмнө би Эрдэнэмандалаар орж байсан. 90 жилээ угтаж засмал тавих гээд амжаагүй байв. Одоо сумын төвийн гол гудамууд нь битүү нүх, энхэл догол. Тэгсэн мөртлөө хашлага зоочихсон. Ингэж худал загвартдаг, хөрөнгөөр тоглодгоо л больчих хэрэгтэй. Хуучнаас нь бүр дордуулчихсан байгаа байхгүй юу гол нь. 
Өдөртөө бол хавар шиг л дулаахан байсан. Хонь дагаж алхангаа бодож л байлаа - хөгширсөн хойноо мал дээр гарах нь хаашаа юм, гэхдээ хотын бужигнаанаас холдноо гэж. Интернэт, тог хоёр байхад хангалттай, уулын мухарт хэвтэхэд бэлэн. 
Үдээс хойшдоо салхи ширүүсч хүйтэрсээр харанхуй болоход жавар хөөрхөн чангарна. Өвлийн дунд сар гарсан байгаа, аргагүй ээ. Хангай газар уламжлал ёсоор түлээгээр бол наадаж байна лэ дэ.
Өлзийтийн уурын зуух. Өлзийт бас л дампуу талруугаа сум шүү, хэ-хэ. Бүх дугуй засварууд нь ажиллагаагүй. Арай гэж нэгийг олсон чинь тоггүй наасан. Аз болж удалгүй цахилгаан нь ирж баярлуулсан.
1170 км яваад ирж. Идшэндээ явсан юм л да гол зорилго нь.

No comments:

Post a Comment