10 December 2018

Хөлдсөн яндангийн ус

Нийслэл хотын зам иймэрхүү төрхтэй байгаа:
Юу ажиглагдаж байна? Эгнээний баруун гар талаар мөсөн судал үүссэн байгаа биз? Яндангаас конденсатын дуслууд гоожиж хөлдсөн нь энэ. Шатахууны чанар, моторын сайн муугаас болоод байгаа юм биш. Яндан төмрөөр хийгдэж байгаа болон монголд хүйтэрч байгаа цагт дусах л болно. Өгсүүр дээр жолооч нар "хааз"-аа нэмдэг болохоор ийм мөс бүр их байгааг ажиглаж болно. Энэ чигээрээ бол цас ороогүй байхад ч зам хальтиргаа гулгаатай байх нь. Сайшаалтай нь жолооч нарын ухамсар нэмэгдэж - ихэнх нь өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байна лэ. 

No comments:

Post a Comment