13 September 2018

Багш нарын тэмцэл

UPD 2018.09.13 00:28
Манай засаг төр нэг зүйл ойлгохгүй байх шиг. Хэдийгээр нүүрс, алт, зэс г.м. түүхий эдийн үнэ өсөөд улс орны эдийн засаг сэргэж байгаа хэдий ч иргэдийн амьдрал бол сайнгүй хэвээрээ байгаа. Аливаа ангийн тэмцэл эхлэхдээ энгийн эдийн засгийн шаардлага тавьдаг юм. 100 гаруй жилийн өмнө: - ажилчидтай хүн шиг харьц; ажлын цагийг 8 болго; цалин мөнгийг нэмэгдүүлж хугацаанд нь олго гэж эхэлсэн хөдөлгөөн юунд хүргэснийг санах хэрэгтэй. Засаг үл ойшоож, басан доромжлох тусам тэмцэл хурцдаж эдийн засгийн шаардлагууд нь улс төрийнхөөр солигддог юм. Энэ бол хууль. Тун удахгүй "Цогзолмаа огцор!" гэж эхлээд цаашдаа "ЗГ огцор!" болж хувирна. Ийм энгийн зүйл ойлгохгүй бол муу байна. Хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй, хүүхдүүдийн хичээл ном ч хэцүүдлээ.

2018.09.05 08:19
Өчигдөр хүүхдүүд сургуулиасаа 11-ний өдрөөс багш нар ажил хаяад (9 сарын 11-нд террорист акт хийлээ л дэ нөхдүүд) хичээл орохгүйн гэсэн мэдэгдэл авч ирлээ. Багш нарын зөв гэж бодож байна. Учир нь:
а. Өмнөх ажил хаялтын үеэр хэлсэн амалсандаа ЗГ бол хүрээгүй, багш нарыг хуураад өнгөрсөн.
б. Багш хүн сарын 500-600 мянгын цалингаар яаж амьдрах юм бэ? 
в. Ажил хаях юм бол хална гэж занаад байгаа БСШУСЯам, сайд Цогзолмаагийн асуудалд хандаж буй хандлага ердөө таалагдахгүй байна.
Багш бол буянтай мэргэжил. Хэцүү ч ажил. 
ЗГ-т мөнгө байгаа, цалинг нь нэм.

No comments:

Post a Comment