27 September 2018

Моторын тосны тухай

Маркетингийн аргаар хүний тархийг угаах амархан. Наад захын жишээ: Esso төвд Mitasu фирмийн бүтээгдэхүүн зарагддаг. Мөн УБ Авто Totachi хэмээх брэндийг сурталчлаад байгаа. Судлаад үзэх юм бол эдгээр тос маслыг зөвхөн ОХУ болон дундад азийн зах зээлд (Казахстан, Узбекистан г.м.) худалдаалахаар зориулж гаргасан юм. Компани нь HK-д бүртгэлтэй, штрих кодыг нь цохиод үзэх юм бол Филиппинд савлагдсан болж таардаг, брэнд эзэмшигчид нь оросууд, казахууд гэж бичээд байгаа. Ер нь төмөр канистраас хөгжилтэй улсууд бол татгалзчихсан (дахин боловсруулах өртөг нь пластикаас хэд дахин өндөр болохоор). Миний мэдэхийн хамгийн сүүлд ZIC төмөр савалгаагаа больсон. Mitasu-г муулах гэсэн юм биш, урд нь би хэрэглэж үзсэн - асуудал үүсч байгаагүй. Зүгээр япон бүтээгдэхүүн, япон чанар гэж хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж буй нь буруу үйлдэл юм. Мөн минерал тос өвөл болох гэж байхад мотортоо хийж тэнэгтэв гэж захих байна.

No comments:

Post a Comment