27 September 2018

Петров ба Боширов

UPD 2018.09.2 23:54
Боширов Боширов биш болж таарсан. Руслан Боширов нэрийн дор ГРУ-гийн хурандаа Анатолий Чепига Их Британид зочилсон нь тодорхой боллоо. Найз их сургуулиа онц төгссөн, чечений дайнд 4 удаа томилолтоор ажилласан, ОХУ-ын баатар цолтой гар байна (Крым, Украины хямралын үеэр баатар цол Путинээс авч). Оросууд нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан До яамны ажилтнуудыг илрүүлж хариуцлага тооцно гэж байгаа. Англичууд муур хулганаар тоглож байгаа юм шиг л оросуудаар наадаж байна. Нэг мэдээлэл цацчихаад оросууд яахнав гэж хүлээж байгаад тайлбар хийнгүүт үгүйсгэсэн дараачийн порц мэдээллийг түгээгээд. Скрипаль давхар агент байсан, ГРУ-гийн офицеруудыг чухал мэдээлэл өгье гэж уулзалтанд дуудаад занганд оруулсан гэсэн хувилбар оросуудын дунд яваад байгаа. Ямартаа ч хоёр найз будант альбионд нэг орой зад архидаж, биеэ үнэлэгч буудлын номерт дуудаж, шөнөжин хүн амьтан амраахгүй түжигнэсэн байгаа юм.

2018.09.15 02:20
RT-д өгсөн ярилцлагыг нь үзлээ. Надад өмнө нь энэ нөхдүүд Скрипалиудыг хордуулаагүй байх гэсэн эргэлзээ байсан бол одоо эргэлзээ алга. Хоорондоо авцалдаатай, логик хэлхээтэй зүйл нэгч алга байна шүү дэ. Зүгээр энэ хоёр гарын царайг, ярьж байгаа болон биеэ авч яваа байдлыг харахад хангалттай. За тэр "Решили завершить это дело" гэдэг бол тасархай.

No comments:

Post a Comment