11 June 2018

Whale watching

2018.06.09. Mooloolaba.
Нэт-ээс хайж байгаад Whale One гэдэг газар хэдэн өдрийн өмнө захиалга өгсөн байв. 8 цаг гэхэд 100-аад км давхиж wharf дээр ирцгээв. Усан онгоц бэлэн хүлээж байв.
Халим эрэглүү ойртдог улирал дөнгөж эхэлж буйг ч хэлэх үү хүмүүс их байв. Хүүхэдтэй гэр бүл цөөнгүй. Тасалбар бичиж өгсөн бүсгүй "Би та нарын нэрсийг унших гэж хэд хэд оролдоод чаддааггүй, та нар хаанаас ирсэн бэ?" гэж асуусан. Ер нь монгол нэрийг унших гэж эд нар зүдэрдэг нь үнэн л дэ. Манай охидууд хүртэл "Сурууль дээр шинэ багш хичээл орвол нэрс дуудаж байгаад минийх дээр ирээд зог тусаад царай нь сонин болдог" гэж инээлдээд байдаг.
Өглөө бороо орохнуудаа гэлтэй саарал тэнгэртэй байв. Сүүлчийн тэмдгийг өнгөрөөд задгай далайруу гарахад аз болж үүлэн чөлөөгөөр нар тусч тэнгэр цэлмэж эхэлсэн.
Эрэгээс цаг орчим усан онгоцоор явахад халимнууд эхнээсээ тааралдаж эхэлж байна лэ. Усан онгоцны ахмадын кабинд эхолот ч юмуу радар байх шиг байгаа юм, учир нь тэр микрофоноор "зүүн талын бортоор 10 цагийн чиглэлд жижиг халим байна" гэхэд тэр чигт 5-10 минутын дотор халим гарч ирэх жишээний. Холоос ус цацарч харагддаг юм билээ. 
Байрлал гар утсан дээр.
За тэгээд ахмад халимны тухай яриад л байна, яриад л байна, хаашаа харах зүгийг хэлж өгөөд л байна. Хөдөлгүүрээ унтраагаад зогсчихно, харин ч нэг сайхан савалсан да давалгаанд. Хуурай газрын, бараг л говийн гүрвэл гэж хэлж болохуйц над мэтийн амьтанд усан дээр удах хэцүү байв. Гэхдээ би ч бас танагтай, тэрүүгээр зураг авч бариад яваад байсан. Бүр алингаа алдаад, бөөлждөг уут бариад эвхэрээд эвхэрээд унасан нөхдүүд хэд хэд байв. 
Ахмадаас гадна хэдэн залуучууд усан онгоц дээр аюулгүй байдал, тав тухыг хангаж ажиллаж байсан. Тэд бас зурийн аппараттай, хүмүүсийн зургийг захиалгаар дарж өгнө. 
Бидэнд жижиг голдуу халим таарсан. Нэг халим усан онгоц доогуур өнгөрөхөд нь дээрээс нь харж амжсан боловч зураг дарж чадаагүй.
Тэнгэрт цахлай, усанд халим. Харим аманд дотор муухайрч шүлс ялгараастай.
Сүрлэг сайхан л амьтан юм билээ зайлуул. 

No comments:

Post a Comment