12 June 2018

Three Sisters

2018.01.16. NSW, Blue Mountains National Park.
Эвкалиптаас ялгарах хийгээс болж эндхийн уулс цэнхэрлэн харагддаг.
Сиднейд очсон жуулчин болгон ийш зүгэлэдэг байх.
Паркд Three Sisters гэж нэрлэгдэх гурван шовх хад бий.
Домогоор бол эгч дүү 3 бүсгүй хад болж хувирсан юм гэсэн. Оршил нь: 3 бүсгүй дайсагналцдаг овгийн ах дүү 3-тай хайр сэтгэлийн холбоотой болж залуучууд бүсгүйчүүдийг хулгайлсан байгаа юм (зөвхөн кавказ болон дундад азид сүйт бүсгүйг хулгайлдаггүй аборигенууд ч гэсэн адилхан). Тэгээд овог хооронд дайн дэгдсэн, бөө бүсгүйчүүдийг аюулгүй, олдохгүй төлөвтэй болгож хувиргаад өөрөө тулаанд үхсэн. Өөр нэг хувилбараар энэхүү домог жуулчид татах зорилгоор 1920-иод онд зохиогдсон хэмээдэг. 
Хад болгон өөрийн гэсэн нэртэй: Meehni, Wimlah ба Gunnedoo. Gunnedoo бүсгүй жаахан жингийн илүүдэлтэй байсан байж мэдэх.

No comments:

Post a Comment