06 April 2018

Bribie Island and Mr. Alien

2018.03.31. Bribie Island оров. Easter гээд 4 өдөр ажилгүй байхдаа сайн зугаалж авсан. 
Хэдийгээр Bribie нь арал ч гэлээ эх газраасаа ойрхон, нэмэх нь гүүрээр холбоотой болохоор ямарч арлын шинж байхгүй, ээлжит дүүрэг л гэсэн үг. Музей ба арт галерей, комьюнити центр, худалдааны төв г.м. орон нутагт байдаг хэдэн барилга нь угтана. Баяр болохоор парк, beach-үүд нь хүн ихтэй - ерөөсөө арлын ард олон эрэг дагуу гараад хэвтэх нь хэвтэж, сэлэх нь сэлж, мах шарах нь шарж байх шиг. Бид ч паркд нь BBQ-дээд амжсан. Намар цаг ч гэлээ дулаахан, сайхан байв.
Модны дор жаахан дуг ч хийгээд амжсан.
Дараа нь өөр газар очиж бас сүүдэр бараадаж хэвтэх жишээний.
Нэг далайн эрэг ороод л, нэг парк ороод л өдрийг барсан да.
Орон нутийн жижиг музейг зорин байж сонирхов. Сувенирын дэлгүүрт нь гар хийцийн чихмэлүүд зардаг юм билээ.
Охин сонирхоод байхаар нь ногооныг нь авав - ингээд манайд одоо Mr Alien амьдардаг болсон.
За тэгээд улаан өндөгний баяраар мах л их зооглох шив дэ (муу хүн идсэнээ гэдэг шиг хэлэхгүй бол нойр хүрэхгүй, ха-ха). 

No comments:

Post a Comment