14 April 2018

Цукерберг, BFF

Сүүлийн хэдэн өдөр BFF ч билүү, BBF ч билүү коммент үлдээ гэсэн мэдээллээр даанч нэг хайр гамгүй бөмбөгдсөн дө. Өнөөдөр 2 дахь давалгаа нь орж ирж байна. "Намайг Марк Цукерберг гэдэг" гэж эхлэх мэдээлэл ирээд салахаа байлаа. Би нээж үзээгүй, бичлэг дээр нь дараагүй. Яагаад хүмүүс ийм зүйлд итгэж цааш нь түгээдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Эргэлзээ байгаа бол зүгээр л pass-аа солилдоо, есөн шидийн газар коммент үлдээж байснаас. Энэ бүхэн могой, мөнгөний зураг шэйрлэдэг, түрүүвчээрээ далладагтай яг адил үйлдэл.

No comments:

Post a Comment