23 May 2017

Хөгшрөлт

Америкийн Үндэсний шинжлэх ухааны академи 12 жилийн судалгааны үр дүнд хүмүүс ялгаатай хурдтай хөгширдөгийг баталж. Физиологийн 18 үзүүлэлтээр биологийн насыг нь тооцож үзэж: бөөр, элэг, уушигны үйл ажиллагаа, дархлаа болон бодисын солилцоо, холестирины түвшин г.м. Дараа нь үзүүлэлтүүдийг паспортын буюу бодит настай нь тулгаж. Үр дүнд: судалгаанд хамрагдсан 38 настай хүмүүс гэхэд л биологийн 28-61 насны интервалд байж таарч. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зургийг танихгүй өөр бүлэг хүмүүст үзүүлээд насыг нь тодорхойлохыг хүсэхэд биологийн нас нь ахиу гарсан нөхдийн насыг дандаа давуулж хэлж байж. Энгийнээр тайлбарлавал "зөнөг царайтай" гэдэг нь биологийн насжилт өндөр хүн юм. 
Одоо хамгийн сонирхолтой хэсэг: та аль зэрэг хурдацтай хөгширөх нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчноос 20% л хамааралтай. 80% - ерөөсөө цэвэр генетик. Хүн бүрт өөрийн хөгшрөлтийн ген бий. Заримынх нь ген идэхвхтэй, заримынх нь гайгүй.
Нийт хүн амын 7% нь өөрийн наснаасаа 8-10 жилээр ахмад харагддаг, 38% нь үе тэнгийнхнээсээ дундажаар 4 жилээр хөгшин харагддаг байна. Тиймээс хорт зуршил, цаг хугацаа, орчны нөлөөгөөс гадна удамшил хөгшрөлтөд гол үүрэгтэй юм байна шүү нөхдөө. Удам нь "заяагүй хөгшин царайт"-нуудаар дүүрэн бол хар багаасаа "зөнөг царайт" болох нь зарим хүний зурлага төөрөгт буучихсан байх нь.

No comments:

Post a Comment