БЗД-гийн ЗДТГазрыг цагдаагаар хүч түрэн эзлэн авч, нэг нөхөр Засаг даргын өрөөнд заларсан боловч 2 хонолгүй эргүүлээд хусагдсан. Хуучин засаг даргыг дэмжигчид ч гэсэн зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлж байх шиг харагдсан, бодвол дүүргийн АН-ын гишүүд л дэ. Ер нь бол хууль бус томилгоо байсан, тиймээс Су. Батболдын захирамж цуцлагдсан, түүнээс биш Баянзүрхчүүд Пүрэвдаваад хайртай дуртайдаа жагсаад ялчихсан юм биш. Хууль бус үйлдэл таслан зогсоогдож, хууль мөрдөгдсөөн л гэсэн үг.
Энэхүү үйл явлын үеэр "БЗД-т хэний талд үнэн байна?" гэсэн санал асуулга тавигдсан.
а. МАН-ы буруу. Сү. Батболд болъёо! - 2 (20%)
б. АН-ы буруу. Д. Пүрэвдаваа болъёо! - 0 (0%)
в. Бүгд новшнууд! - 7 (7%)
г. Мэдэх юм үнэндээ алга - 1 (1%)
Бид бүгдийг, бүхнийг үзэн ядаж, үл итгэдэг болсныг илтгэхээр санал асуулга болж дэ, хэ-хэ.
За дараачийн санал асуулга - Ерөнхийлөгчийн сонгууль - 2017. Энэ санал асуулга 2 хэсгээс бүрдэж байгаа.
1. Сонгуульд хэн ялах бол?
2. Та сонгууль хэрхэн өгөх вэ?

Ирц хүрэхгүй бол хүчингүй болдог биш юм билээ. Ирц хүрэхгүй бол энэ 3 дурак дээр ирц хүртэл санал хураалт явуулдаг. Харин ирц хүрсэн ч хэн нь ч 50 хувийн босго давахгүй бол хамгийн өндөр 2 дээр дахин санал хураалт явуулаад дахиад 50 хувийн босго давахгүй бол ёстой хүчингүй болж өөр хүн дэвшүүлнэ. Учир нь нэг хүнийг нэг л удаа дэвшүүлдэг.
ReplyDelete