Sunday, March 6, 2016

Сүх хийв

Надад түлээний нэг мунаг сүх бий. Зуслан дээр хэвтэж байгаа. Машины ард багажны төмөр хайрцганд багтчихаар жижиг сүх бас хэрэгтэй байв. Аль 2012 онд Сэк бид 2 балкон дээр нь орос сүх 100 айлаас авч байгаад "операци" гүйцэтгэсэн. Доорх зурагнууд 2012 оны 7-р сарын 10-ны өдрийнх.
Эхэлж тасдагчаар дээд талаас нь тайрав:
Тэр үеийн төрх:
Дараа нь доод ирмэгийн хэлбэрийг өөрчилсөн:
Натрийн уусмалд дүрж бичээстэй болгохоор шийдэв. Үүний тулд гараараа нэрээ бичээд тэр хэсгийг нь ил үлдээж бусад гадаргууг ороож далдлав: 
Аккумлятор цэнэглэгч ашиглаж химийн урвал явуулах гэж байгаа байдал:
Нэр сийлэгдэж, гадаргууг нь өнгөлсөн ишлэхэд бэлэн сүх:
Дараа ирж ишэлнэ гээд энэ сүхийг Сэкийнд орхиод авсан. Түүнээс хойш 4 жил залхуурч явсаар өнөөдөр л нэг юм иш хийх шив дэ.
Эхэлж зэвийг нь зүлгүүрээр арилгаж, гадаргууг нь өнгөлсөн. Хосоо царс (дуб) модон бэлдэц надад өгснийг бариул хэлбэрт оруулж ишилтэл яг 3 цаг ноцолдсон. Царс ч овоо хатуу юм байна. Бариулыг нь зүгээр шулуун хийчихгүй бас жаахан маяг оруулсан. Зүлгүүр хийгээд бөөн үртсэн дунд байсан болохоор хийх явцад зураг аваагүй. Ажил дууссан хойно хэдэн кадр дарлаа. Сүхээ ишэндээ углаад, шаантаг зоогоод, зүлгээд, бариулыг нь зориулалтын тосоор өнгөлсөн:

No comments:

Post a Comment