31 August 2008
29 August 2008
Зараа
Зарааны өргөс эсвэл хөрөөг хаалганы тотго дээр өлгөсөн айлууд байдаг. Энэ нь хэл ам, атаа жөтөөгөөс хамгаалдаг увидастай. Манай зуслангийн байшин ч тийм.
Labels:
fun
27 August 2008
Куприны 2 өгүүллэг
Надад А.И.Куприны өгүүллэгүүд их таалагддаг. Жишээ болгоод 2 өгүүллэг хууллаа, татаж аваад уншина биз. Таалагдна гэж найдаж байна.
Labels:
library
26 August 2008
Be careful!
Хотын гудамжаар харанхуй үед мэдэстэй явахгүй бол гэмтэж болзошгүй. Гэрэлтүүлэг хотын төвөөс өөр газар байхгүйтэй адил. Манай байрны ойролцоо л гэхэд аюул агуулсан газар цөөнгүй. Бэртхэд ийм таглааг санамсаргүй өшиглөхөд л хангалттай.
Эсвэл дээгүүр харж яваад нүхэнд хий гишгэж ч болно. Сонголт өргөн шүү.
Эсвэл дээгүүр харж яваад нүхэнд хий гишгэж ч болно. Сонголт өргөн шүү.
Labels:
be careful
25 August 2008
Болимоор юм
Зуслан дээр сэрүүвтэр, бороотой байгаа тул хот түр орж ирсэн юм. Орой гараждаа тэргээ тавихаар очсон чинь... Яадаг муу бузар вэ?! Би уг нь хүнд муу юм хийгээгүй дээ. Хаалганы чанх өмнө нэгэн "боловсон иргэн" хүндэрчихэж. Олон нийтэд зургийг нь шууд харуулалтай нь биш, гэртээ очих хүрз авчирч дээрээс нь шороо асгаж өнгөлөн далдалалт хийчихээд байгаа байдал нь энэ. Бороо сайн ороод хурдан үгүй хийгээсэй билээ, энэ "бүтээгдэхүүнийг".
Labels:
damn it
Явган хүний гарц
Явган хүний гарц тэмдэг нь улс бүрт янз бүрээр дүрслэгдэх юм да. Монголын тэмдэг лав Хятад, Сингапурыхыг дагуулахгүй гоё зурагдсан аж.
Энэ нарийвчлал сайн тэмдэг Сингапурынх. Томруулаад хараарай, толгой нь гажиг хэлбэртэй байгаа. Урд хөрш нийслэлээ энэ урод тэмдгээр сайн чимсэн байна билээ. Тэрбум хүн дотор боломжийн тэмдэг зурчихаар хүн олдоогүй л юм байх да? За энэ бол олон улсын стандартын дагуу хийгдсэн манай замын тэмдэг.

beijing,
comparison,
hometown,
journey,
singapore,
traffic sign
Барилга-2008 үзэсгэлэн
Барилга-2008 үзэсгэлэнг 23-ны өдөр Мишээл Экспод очиж сонирхов. Амралтын өдөр байсныг ч хэлэх үү, олон хүн цуглажээ. Барилгын салбар хурдацтай хөгжиж буй сэтгэгдэл төрсөн. Макетуудыг цэвэрхэн, нямбай гүйцэтгэсэн гэж жигтэйхэн. Макет дээр дүрсэлсэн байшин савыг барьж чадна л даа, манайхан. Харин гадна орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлт хаягддаг нь нууц биш.
Labels:
show
22 August 2008
21 August 2008
Миний дэлгүүрт хулхидуулав
Өчигдөр орой зуслан явах замдаа Дамбадаржаа дахь "Миний дэлгүүр"-ээс алим явсан чинь хулхидуулчихлаа.
Тасалбарыг нь сонжсон чинь Д.Отгонтөмөр гэдэг нөхөр л энэхүү алимыг нийлүүлсэн бололтой. Алим гэсэн бичлэг байхгүй, үнийн дүн нь таарч байгаа юм.
Сургамж, дүгнэлт:
1. Боодолтой хүнсний бараа авахдаа болгоомжтой хандаж байхаас.
2. Миний дэлгүүрийн 124-р салбараар дахиж үйлчлүүлэхгүйг хичээнэ.
3. Д.Отгонтөмөр жаахан муухай л үйлдэл хийж дээ.
1. Боодолтой хүнсний бараа авахдаа болгоомжтой хандаж байхаас.
2. Миний дэлгүүрийн 124-р салбараар дахиж үйлчлүүлэхгүйг хичээнэ.
3. Д.Отгонтөмөр жаахан муухай л үйлдэл хийж дээ.
Labels:
be careful,
damn it
Subscribe to:
Posts (Atom)