14 August 2008

Эйнштейны логикийн бодлого

Хуучны файлуудаа ухаж байтал 2004 онд хадгалагдсан нэг бодлого олдов. Энэхүү бодлогыг хүмүүсийн 2 хувь л бодож чадна гэж Эйнштейн тодорхойлж. Би хувьдаа багагүй цаг зарцуулж байж бодсон шиг санагдаж байна. Бодлого нь хариу нь тодорхойгүй ч юм уу бодогддоггүй зүйл биш, хариу нь тодорхой гардаг логик бодлого. Өөрсдийн хариугаа бодолтын цуг gzg_79@yahoo.com хаягаар илгээнэ үү. Өвөрмөц, сонин бололтыг хэсэг хугацааны дараа нийтэлье.
 
Нөхцөл:
Дарааллаж эгнээнд байралсан 5 байшин бий. Байшин бүрт ондоо үндэстний хүн оршин суудаг. Тэдгээр нь өөр хоорондоо ялгаатай тамхи татдаг, ялгаатай ундаа уудаг, ялгаатай амьтан тэжээдэг. Хоорондоо ижил төрлийн тамхи татдаг, амьтан тэжээдэг, уух юм уудаг оршин суугч үгүй, байшин бүр нэг л эзэнтэй, бүх байшин ондоо өнгөтэй.
 

Асуулт:
Загас хэнийх вэ?

Өгөгдлүүд:
1. Англи эр улаан байшинд амьдардаг.
2. Швед нохойтой.

3. Дани эр цай уудаг.

4. Ногоон байшин цагаан байшингийн зүүн талд байралдаг.

5. Ногоон байшингийн эзэн кофе уудаг.

6. PallMall татдаг эр шувуу тэжээдэг.
 

7. Дунд орших байшингийн эзэн сүү уудаг.
8. Шар байшингийн эзэн Dunhill татдаг. 
9. Нэгдүгээр байшинд Норвег амьдардаг. 
10. Marlboro татагч муур тэжээдэг хүний хөрш. 
11. Морьтой хүний хөрш нь Dunhill татдаг.
12. Winfield татдаг хүн пиво уудаг.
 

13. Норвег эр цэнхэр байшингийн дэргэд амьдардаг (хөрш гэсэн үг).
14. Немец Rothmans татдаг.

15. Marlboro татдаг хүн ус уудаг хүний хөрш.

Амжилт хүсье!

10 comments:

  1. 4 цаг сууж байж бодлоо. Загас Немецийнх мөн үү?

    ReplyDelete
  2. Please give me right answer asap!!!

    ReplyDelete
  3. german gej gargalaa

    ReplyDelete
  4. german gej gargalaa

    ReplyDelete
  5. german gej gargalaa

    ReplyDelete
  6. german gej gargalaa

    ReplyDelete
  7. Шар өнгөтэй 1-р байшинд Муур тэжээж Норвег залуу Dunhill татангаа Ус уудаг нөхөр байж.
    Цэнхэр өнгөтэй 2-р байшинд Дани эр Цайгаа уучаад Морин дээрэй Marlboro татаад авдын байж.
    Улаан өнгөтй 3-р байшингийн Ангил эзэн PallMall татаж Шувуу тэжээж Сүү уудаг нөхөр байж.
    Ногоон байшингийн эзэн Немец нөхөр Кофе ууж Rothamns татчааж Загас тэжээдгээ нуусан байгаам.
    Тэрийг нь Цагаан байшингийн Пиво уусан Швед залуу Windfield зуунгаа Нохойгоороо олж өглөө.

    Энэхүү эргийг илрүүлхэд сонирхолтой байлаа шүү.

    ReplyDelete