Макро зураг авахыг оролдсон боловч техникийн хүчин чадал, дадлага туршлага, чадавхи дутагдаж байгаа нь мэдрэгдсэн. Ямаршуу болсон байна?
Ялаа вспышканы гэрэл тусгахад дулаан ялгарсан уу, мэдэхгүй, томоотой сууж байгаад зургаа даруулсан бол дэнгийн эрвээхэй байнга гэрэл рүү дайрч хүндрэл учруулсан тул цохиж муужруулж байгаад зургийг нь авсан болно. Энэ жил сибирийн гэх тодотголтой дэнгийн эрвээхэй зуслан дээр нилээдгүй элбэгшиж, амар амгаланг алдагдуулж байгаа. Иймд тус эрвээхэйг зураг авсны дараа устгасныг минь зөвөөр ойлгоорой...
Зуслангийн чийдэнгүүдийг баасдаж бузарласных нь төлөө ялааг ч бас үгүй хийх нь зөв байсан боловч чадаагүй (ялаа арай сэргэлэн, нисчихсэн).
Subscribe to:
Post Comments (Atom)
Муу алуурчин, яргачин мөрөөрөө явж байгаа амьтаныг хувийн сэдлээр алтан аминд нь хүрсэн байна шүү дээ. Яаж чадаж байна аа!!!!!!
ReplyDelete:D
ReplyDeleteДажгүй. Ялааны макро нь сайн гарсан байна.
ReplyDeleteЭрвээхэйний тэмтрүүл нь гоя юм, гэхдээ аль нь ч бай үхэхээс хойш хэзээ гэдэг нь хамаа бнуу даа? нтр тийм хэрцгий тэ... :ь
ReplyDeleteБи ллав макро гэж хэлэхгүй, close-up гэмээр юм бна...
Сүүлийн чийдэн их гоя санагдаад бхын.. чийдэн болохоороо л тэгсэн биз :ь