Арбат гэхээр А.Н.Рыбаковын "Дети Арбата", "Прах и пепел", "Страх" трилогия л хамгийн түрүүнд санаанд буух болов уу. Старый Арбат дахь Рыбаковын амьдарч байсан байшингийн ханан дахь дурсгалын самбар.
Чөлөөт уран бүтээлчид нь Старый Арбатын салшгүй хэсэг бөгөөд зарим нь мөнгө олох зорилготой, зарим нь зүгээр л таашаал авах гэж тоглодог. Харин хөрөг зураг үнэгүй зураад өгчих зураач олдох шинжгүй.
Худалдаа наймаа их бөгөөд ихэнх нь жуулчдыг шулах зорилготой. Матрёшка, ЗХУ-ын армийн хэрэгслүүд (каска, фляга, манерка, үстэй малгай г.м.) их таарна. Нэгэн өвгөн ясаар сийлсэн жижиг сийлбэр зарж байхтай таарч үнийг нь асуухад "2500 руб. Это-же бивень мамонта!" хэмээхэд "Конечно, я так и поверил!" гэж би дотроо бодсон.
Кривоарбатский переулок гэж алдартай газар бий. Энд Виктор Цойн дурсгалын хана орших бөгөөд янз бүрийн неформалууд их таарна. Түүнчлэн хүнд гарууд ч их.
19 August 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment