12 April 2021

Зүүнхараад. 2020.05

Файлуудыг цэгцлэх явцад ноднин жилийн 5 сард Мандал сум орж байсан зурагнууд олдож байх юм.
Хавар болоод дулаарсан чинь хөдөө гарах хүсэл төрөөд л байна. Найз дээрээ очиж сайхан амарч билээ, хөл хорио хурдан тавигдаасай. 
Ховор нандин зүйлс найзад хадгалаастай. Ийм дэвтэр бараг хүн болгонд байдаг байж билээ.
Томруулаад харвал ширүүн рок сонсдог нөхдүүд байсныг мэдэж болно, ккк.
Ер нь энэ дэвтрийн энд тэнд AC/DC гэсэн бичиг их таарна.
Уг нь уран зохиолын дэвтэр юм билээ. Тухайн үед нимгэн тооны машинуудыг их ашигладаг байсан. Эвдэрлээ - хаяхгүй, ядаж нүүрийг нь хуулаад дэвтрэндээ наана, хэ-хэ. Юм хаядаггүй цаг үед өсөж торнисон хүмүүс дэ зайлуул :-)

Тог тасарвал

Карантинаар хойно зуслан дээр байгаа. Ажлаас дэлгэцээ чирээд ирсэн, эндээс ихэвчлэн ажиллана. Зуслан дээр сайхан боловч нэг асуудал бий - хамаг хэрэгсэл тогоор ажилладаг. Хоол ундаа бол гааз дээр хийгээд идчихнэ, гэрэлтүүлгэ ч гэсэн шийдэгдэх асуудал, гадаа дулаарсан тул халаалтгүй 5-6 цаг тэсчихнэ. Харин цахилгаан тасархад ус крантаас гоожихгүй, 00 бас ашиглахад бэрх болдог нь жинхэнэ асуудал. Ямар генератор авч тавилтай биш, тийм бяд ч алга, гэхдээ ядаж даралтын насосыг цахилгааны эх үүсвэртэй болгох хэрэгтэй байв. Энэ зорилтын хүрээнд 3 зүйл худалдаж авсан: аккумулятор, инвертор (12v-ыг 220v-д хөрвүүлэх), аккумулятор цэнэглэгч. Тог тасарлаа - насосын залгуурыг инверторт залгаад инверторыг асаахад аккумулятороос ирэх 12в-ын 220в болгож гаргаад насосыг тэжээнэ. Дараа нь тог ирэхлээр аккумуляторыг уяад цэнэглэнэ гэсэн энгийн тооцоо.    

11 April 2021

Өнгөлгөө

Autosol гэдэг металл өнгөлөгч байдаг юм. Хэдэн мөнгөн аяга хав хар болсон байхаар нь хамгийн хар болсноос нь өнгөлж үзлээ.
Хөөрхөн л өнгө ордог юм байна.
Тэгэхлээр нь нөгөө япон цэргийн жадаа ч гэсэн өнгийг нь сэргээж орхилоо.

Матмал сандлын сэргээн засвар

UPD 2021-04-11 20:46
Нэг орой ажлаас ирээд хагас мат лаакаар сандлаа будсан (эпокси хайж олох зав гарсангүй).
Хатсаныхаа дараа.
Төгсгөлд нь дэлгүүрээс дэр худалдаж аваад, доторх чихээсийг нь багасгаад, буланг нь бөөрөнхийлж оёод, бүч хийлгээд уячихлаа. 
Ер нь бол зөөлөвчийн оронд сайхан эсгий аваад, хэмжээгээр нь хайчлаад, ширмэл оёдол хийлгээд тавих нь дээр болов уу. Тэгж байгаад зөөлөвч нь муудахлаар захиалга өгнөө эсгий хийдэг хүмүүст. Карантинаар хоёр дахь сандлыг ашиглалтанд оруулнаа. Stay tuned.

2021-04-02 09:57
Намайг ухаан ороход л манайд хоёр матмал сандал байдаг байсан. Редакцаас хавьгүй ах эд юм билээ, 70-аад оны румын мебель. Цаг хугацаа өнөрсөөр, тэр хоёр ч их муудсан. Хөл сайтай болохоор засвар хийхэд ашигладаг, ихэвчлэн балкон дээр байдаг юм. Сүүлдээ нэгийг нь зуслан дээр аваачаад ерөөсөө 4 улирал гадаа л хэвтэж байдаг болсон.
Сүүлийн үед ажлаас, компьютераас жаахан хөндийрч сатаарахын тулд зуслан дээр жижиг сажиг зүйл хийгээд байгаа. Зурагт үзэж, утас маажиж хэвтсэнээс дээр болов уу. Тэгээд хоёр сандлаа сэргээн засварлахаар шийдэв.
Юмыг яаж мэдэхэв, олигтой болохгүй бол ядаж нэг нь үлдэг гээд гадаа байсан, сапирснаас нь эхэлсэн. Оруулж ирээд тоос шороог нь цэвэрлээд задлав.
Шрупуудын толгой нь алагдсан, ганц хоёр нь дотроо хугарсан байв. Ямартаа ч нэг орой ноцолдоод болгосоон.
Дараачийн ээлжинд зүлгүүрдэж лак, будгийг нь арилгав. 
За тэгээд суурь өнгө тавив.
Хатаагаад.
Эргүүлээд угсарсан. Бүх шруп, шаантгийг нь сольсон, модны цавуу давхар ашигласан.
Хэдэн өдрийн өмнө ажлаас ирээд өнгө будаг яваад амжсан.
Одоо лакдах юм. Бас суултуурын хэмжээг нь авсан байгаа, гоё зөөлөвчтэй болгоноо ойрмогхон.

Ганц зураг

Зураг дээр английн офицер, зураач болон коллекционер Горацио Гордон Робли, түүний мокомокаи цуглуулга. Их Британи, 1895 он. Гэрэл зурагчин - Генри Стивенс.
Шинэ Зеландийн уугуул иргэд маоричууд нүүрээ уламжлалт шивээсээрээ шивэх нь их. Та-моко буюу tā moko гэдэг юм. Харин ийм шивээстэй маоричуудын хатаасан толгойг мокомокаи (маори mokomokai) гэнэ. Соёл иргэншил болон колончилол ийм л байж.

07 April 2021

Сэлх

3-р сарын 7-ны өдөр Сэк-ийн дроноор хийсэн (x4 хурдасгасан) бичлэг.

04 April 2021

Strichtarn

Штрих буюу зураасан хээтэй (зармдаа rain гэж нэрэлдэг) камуфляжыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын (Зүүн Герман, ГДР) арми 1965-оноос хоёр Герман нэгдтэл (1990 он гэсэн үг) ашигласан байдаг. Тэр үеийн баримтат кино г.м.-г сонирховол Strichtarn хээтэй хувцас элбэг таарна.
1994 оны Чечений бичлэгт ч гэсэн Аслан Масхадов ГДР-ийн армийн хувцас өмчихсөн харагддаг.
1995 оны хавар Архангай аймагт зохион байгуулагдсан математикийн олимпиадад оролцохоор ГАЗ-66 машины тэвшин дээр шороон замаар явах болоход аав надад ийм хөвөнтэй курта, өмд олж өгч билээ. Өмдийг нь би мэдээж өмсөөгүй, хожим нь үеэл САА авч яваад тэр өмд эргэж ирээгүй. Харин курткыг нь би одоо болтол хар бор ажил, зугаалга зэрэгт өмсдөг. Биед эвтэй, хөнгөн, дулаахан, материал сайн хувцас байгаа юм. Тэгсэн саяхан Нато шоп-оор орсон чинь 200k-аар зарагдаж байна лэ хосоороо.