17 September 2017

Барилгын лифтэнд

UPD 2017.09.17 09:18
UPD 2017.03.03 22:00
Гахаймшиг үргэлжилсээр гэдэг шиг, хэ-хэ.
UPD 2017.03.01 00:16
UPD 2017.01.26 20:46
Барилгачид дандаа бүтэхгүй зүйл лифтэнд зурдаг гэвэл бас тийм биш.
Гэм хоргүй хүмүүс гэж үзэж болно.
Эргэлзэх хэрэггүй.
 
2016.12.06 23:29
Барилгачид ертөнцийн нөгөө бөөрөнд ч гэсэн барилгачид. Тиймээс ярианых нь хоёр үгний нэг нь хараал байдаг гэхэд хилсдэхгүй. Fucking бол амны уншлага. Мэдээж хүн бүр адилгүй, гэхдээ дийлэнх нь хараал урсгахаас буцахгүй улс. Дүрслэх урлагийн хувьд эр цэргийн батлахыг хаа сайхгүй зурах нь түгээмэл. Тоостой цонхны дэргэдүүр өглөө гарахад зүгээр байсан, орой харсан - аль хэдийн зурчихсан байдаг. Ийм төрлийн уран бүтээл хамгийн их таарах магадлалтай газар яалт ч үгүй лифт мөн. Барилгын явцад лифтээ хавтангуудаар хамгаалдаг юм. Тэр нь барилгачдын хувьд зотон л гэсэн үг.
Зарим нэг онцгой санаачилгатай нь силиконоор 3D дүрс хийсэнтэй хүртэл таарсан.
Үргэлжлэл бий...

15 September 2017

Мумий Тролль - Калифорния снится

California dreaming.

Ургийн баяр

Аль 3 жилийн өмнө оруулах гэж байгаад орхигдсон пост байна.
Эхийн тал 14 онд ургийн баяраа хийсэн юм. Хот хөдөөгөөс олон хүн цугласан гэж жигтэй. Би мэдээж эцгийнхээ ургийн нэрийг авсан яваа, гэхдээ баярт уригдалгүй яахав.
Нагац ах чамгүй хугацаа зарцуулж ургийнхнаасаа мэдээлэл цуглуулж, архив номын сангаар хүртэл явж ном гаргасан.
Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуунд ээжийн талын өвөг эцэг маань аж төрж байсан.
Ургийн модыг блок схем шиг тэмдэглэгээ ашиглаж хийсэн байв.
Хамгийн доод мөрөнд миний өвөө эмээ хоёр бий.
Түүх унших сонирхолтой. 
Эцгийн талд бас ургийн мод, ургийн ном гэж бий. Авга ах тээр жил гаргасан юм. Тэгж байгаад танилцууламз. Ер нь удам судараа мэдэж явах нь зөв. Би жишээ нь хоёр талаасаа харц малчин гаралтай нөхөр байгаа юм. Аавын тал тэр чигээрээ адуучид, Ламын гэгээний адуун дээр л хэдэн үе удмаараа байсан юм билээ. Хэрэвзээ эцэг эх хот суурин бараадаагүй бол би гэдэг хүн Их Богд хавьцаа л аж төрж байхсан болов уу.

12 September 2017

Хамаарал

Өнөөдөр жүжигчин, тамирчин, эсвэл ламаас хамаарах зүйл хүмүүсийн амьдралд бага. Харин эмч, эрдэмтэн, инженерээс бол их. Үүнийг л ойлгох хэрэгтэй. 
Би тамирчид юмуу жүжигчидэд дургуй хүн биш. Алдар нэр нь мандаж, урлаг спортын өндөр амжилт үзүүлж байгаа бол ажлаа сайн хийж байна, Эх орноо сурталчилж байна гэж үзнэ үү гэхээс "Монгол ялаад" байгаа хэрэг биш юм.
Хувьслаас хоцорч болохгүй, хөгжил биднийг хүлээхгүй.

09 September 2017

38!

0...4...29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38! Still alive!
Цуг ажилладаг монголчууд маань BBQ хийж тэмдэглэсэн. 

07 September 2017

NICO vs S


3:50-с 6:00 хүртэлх бүжиг сонирхолтой. Микрофон шиг толгойтой хар нөхөр ясгүй юм шиг хөдөлж байна )

06 September 2017

Сурталчилгаа шахаас

Сурталчилгаа хүчээр шахах шиг бузар үйлдэл бага. Утсаар залгаж шаналгах, хаалга тогшиж гарт цаас атгуулах, ичихгүй шир нэг нь гэрт орох гэж оролдох, бичлэгийн дундуур сурталчилгаа явуулах г.м. Ингэхэд энд YouTube нь битүү сурталчилгаа. Яг төвлөрөөд бичлэг үзэж суутал дундуур нь хогийн хогийн юм ороод ирнэ. Мөн зарим кинотеатрт цаг гучин минутын кино үзэхийн тулд бараг 30 минут сурталчилгаа үзчихдэг. Хэрэв би торрентоор татаад үзэж байсан бол ондоо, үнэгүй авсан юм байна дэ гэхсэн, тасалбар авч орчихоод сурталчилгаа үзээд суух чинь бас хаашаа ч юм. 
Гэхдээ хамгийн үзэл сурталгүй сурталчилгааны төрөл бол яалт ч байхгүй самбарнууд. Самбар самбартаа том нь (биллборд). Нүдэн дээр ил, том самбарыг анзаарахгүй байхын аргагүй. Тиймээс хот өнгө үзэмжээ бодож л байгаа бол самбарнуудыг үгүй хийх хэрэгтэй. Өөр олон төрлийн сурталчилгаа байгаа шүү дэ.

03 September 2017

АИГЕЛ - Татарин

Сайн клип хийх амаргүй. Энд бол болоод л явчихаж.

Холимог хуурга

Том, олон давхар зогсоол дээр машинаа үлдээхээр бол шууд зураг дардаг болсон. Тэгэхгүй бол тоо үсгийг нь нээх сүрхий хүн болоод цээжиллээ гээд явдаг, дараа нь санахгүй хайж таардаг. Ер нь сүүлийн үед мартамхай болж байна гэж жигтэй, насны доройтолд орох болоогүй л баймаар.
Халбага ашиглалт. Яах гэж хадсаныг бодоод бодоод олоогүй.
Ширүүн ширүүн нөхдүүд замын хөдөлгөөнд оролцоноо бас.
Нүд, сормуустай аксент.
Хажуу хашааны өвгөн шувуу хооллоод, нөгөөдүүл нь манай байрны дээвэр дээр сууцгааж байгаад баагаад, байр тойрсон шувууны сангас тамтагаа алдлаа.
Худалдааны төвийн хана. Хэн нэгэн бүсгүйн хамарны нүхэнд анхаарал тавьж.
232322. Машины одометр өдөр өдрөөр л зуу зуугаар нэмэгдэж байна. Саяхан машин авсан монгол залуу "Ганзо ах, би сар гаруй болоход бараг 8 мянга явсан байна лэ" гэх жишээний.
Машины дугаар - "Нисье".
Тойота-г YO болгож.
Гэрээс холгүй байрладаг паркад сарьсан багваахайн том колони бий. Хэдэн мянгаараа байх шиг байгаа юм. Flying fox гэдэг зүйл анги. Үдэш болох цагаар орлилдоод эхлэхээрээ зэвүүн гэж жигтэй.
Архи дарсны дэлгүүрүүд нь нэг иймэрхүү. Энэ гэхдээ том нь, жижиг хэдхэн лангуутай ч бий. Худалдаанд байгаагаас 7 мянгын коньяк л хамгийн үнэтэй болж таарсан.
Айлын хашаанд олж харсан мангаал. 1 торхоор 2-ыг хийж болох нь, зуслан дээр ил гал түлж байхад амар, очоод хийнээ )
Big red + Tom yum.

Метал каверууд

Владимир Зеленцов гэдэг залуу бий, метал кавер тоглодог. Суваг нь: https://www.youtube.com/channel/UCD_91-jg3ctt1JYrFlZU03Q
Зөвлөлтийн кинонуудын аялгуунууд нь муугуй.




Lady Chugun гэж өөрийгөө тодорхойлдог бүсгүй бас бий. Баяан, гитар ихэвчлэн ашигладаг юм. Суваг нь: https://www.youtube.com/channel/UC9myQPdENBPFwAB87Z3JfIg


Хөгжимд чин сэтгэлээсээ хандаж буйг царай төрх нь сайн илтгэнэ, хэ-хэ.