Дуу нь давгүй юм. Клип - байдаг л нэг халтуур.
14 April 2011
Смерть поэта
1930 оны энэ өдөр 10:15-д В.В.Маяковский өөрийн зүрхэнд буудсан.
Зурган дээр яруу найрагчтай салах ёс гүйцэтгэж буй ард.
Бас л танхай эр байсан юм шүү. Шүлэг нь ч тэр. 37-той мөнхөрж дэ.
Зурган дээр яруу найрагчтай салах ёс гүйцэтгэж буй ард.
Бас л танхай эр байсан юм шүү. Шүлэг нь ч тэр. 37-той мөнхөрж дэ.
Labels:
date
Зөвлөмж
Хэрэв өөрөө офисийн планктон бол доорх зөвөлгөөнүүд амьдралд тань хэрэг болно. Үүнд:
- Лифтэнд ганцаараа байхдаа бүү унга. Хаалга хэзээ л бол хэзээ онгойж илчлэгдэх аюултай.
- Удирдлагаа муулахын өмнө эргэж харж бай.
- 00-иос гарч ирж буй эрчүүдтэй гар барьж бүү мэндлэ.
- Хамраа зүүн гараараа ух. 1-рт хулгана бохирдохгүй, 2-рт хүнтэй мэндэлж мэднэ.
- Ажлыг эцсийн мөчид хүлээлгэн өгч бай. Ингэснээр нэмэлт ачааллаас ангижирна.
- Өглөө болгон аягаа угааж бай. Байхгүй үед чинь орой тэр аягаар хэн ч юу ч хийгээ билээ.
- Бал, тодруулагч, тооны машин, хайч г.м. бичгийн хэрэглэлдээ тэмдэг тавь. Авчихаад эргүүлж өгнөө гонж шүү дэ.
Үргэлжлүүлж болно.

fun,
helpful hint
13 April 2011
Хет-трик
David Beckham Pepsi-гийн сурталчилгаанд.
Labels:
advertising,
sport
Сэлэнгэ. Сүхбаатар хот
Сэлэнгэ аймгийг үсрэнгүй хөгжиж байна гэж би хэлж чадахгүй. Уг нь бүх зүйл нь бий дэ. Уул ус, мод хад, дэд бүтэц болох авто ба төмөр зам, гадаад дотоод худалдаа наймаа, газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмал г.м. Үсрээд цойлоод алга болмоор юм, онолын хувьд. Амьдрал дээрх практик онолоосоо зөрдгөөс хойш юу гэхэв. Гэхдээ мэдээж ахиц дэвшил харагдаж байна лэ. Тус аймаг 80 жилийнхээ ойд бэлдсээр.
Сүхбаатар хотод орон сууцны байшингуудыг будаж. Шар, ногоон, цэнхэрээр. Энэ цэнхэр өнгөний сонголтыг дальтоник хийсэн байх хэн хийснийг би таашгүй. Хэт хурц, нялуун санагдсан.
Захын дэргэд байрлах вагончик бөөрөн дээрх "манай үйлчилгээ шуурхай" бичгээрээ үйлчилүүлэгчдийг урхидах санаа агуулж.
Аймгийн засаг даргын вестибюльд хивсийг хунирхаас хамгаалж шалтай шууд шрупдэж.
Биднийг явхад аймгийн ажилтны маань ширээн дээр цагаан хүн бүжиглэсээр хоцорсон.
Ээж мод
Би янз бүрийн тахилга, шүтлэгтэй газруудад сүсэглэдэггүй. Цай, архи, сүү, будаа цацсанаар юу ч өөрчлөгдөхгүй. Хүсэл биелүүлдэг гэж үү? Хүсэл эсвэл биелнэ, эсвэл үл биелнэ. Энд янз бүрийн од гариг, хад модны нөлөө байхгүй болов уу. Модыг хадаг яндар, торго дурдангаар ороосноор үхүүлнүү гэхээс ач тус болох нь юу л бол. Аймгаас галын машинтай ирж модны дээд хэсгийг ороодог гэж дуулсан.
Сүхбаатараас Цагааннуур сумруу явдаг өглөө ханш нээгдэж таарсан. "Ханш нээгднэ" гэж яг юуг хэлээд байгааг би мэдэхгүй. Их л сайн юм гэсэн. Хамт явсан ажлынхан гялс дайраад өнгөрье гэхээр нь анх удаа ээж модон дээр ирлээ. Сайнаар нөлөөлдөггүй юмаа гэхэд муугаар нөлөөлөхгүй нь тодорхой. Яваад очлоо. Юу л байна, хүн байна. Бас бөөн бөө. Ихэнх нь эмэгтэй. Хийморийн овоо шиг сүү, архи харамгүй цацаж байна да харин ч нэг. Хүжээр хувцасаа түлэх аюул бас бий. Цай, архи, идээ будаагаар хашлага баригдаж.
Манай ажлын залуугийн санал: Ингэж шүтсэнээс олон жил болсон модыг зүгээр л алдалж тэврээд удаан зогсвол илүү энерги авах байх. Хайч, бамбартай очиж илүү дутуу бүх зүйлийг нь үгүй хийж, байгалийг анх байсан дүр төрхөнд нь оруулах нь бараг зөв үйлдэл.
Би 100% санал нэг байна.
Хуучин мод:
Шинэ мод:

Төгсгөлд нь бичлэг:

Morning drive in Tokyo
Залхууралгүй 8 мин. гөлөрлөө.
Labels:
in the world,
on the road
Үзэг шуулт
Чехийн ерөнхийлөгч Чилид айлчлах үедээ үзэг өөд нь татсан баримт.
Labels:
tv
Subscribe to:
Posts (Atom)