1. Bad Boys Blue - I wanna hear your heartbeat. 1986 он.
2. Олег Газманов - Эскадрон. 1989 он.
Юу гэмээр байна?
04 November 2010
Челябинский паркур
Тархитай байсансан бол хөдөлгөхөөр л юм болж.
Labels:
sport
Logotypes. Part 1
Анхааралтай харвал "E", "x" 2 үсгийн дунд сум бий.
Нацизмын эсрэг плакат.
Аав, ээж, хүүхэд 3.

Зааны хошуу, "е" үсгийн цуг.
"C", "D" 2 үсэг харагдаж байна уу?
A -> Z хүртэлх бүх юм олдно гэсэн утгатай.

Алдааг засахаар backspace дарчихмаар санагдаж байгаа биз.

logotype
Цитаты
Программист отличается от пользователя, как зоолог от зоофила.
Человек человеку волк, а зомби зомби зомби.
Аленушка первой из девушек доказала, что все мужики козлы, стоит им только напиться.

excerpt
03 November 2010
Мастерство не пропьешь
Дээр энэ сэдвээр плакат нийтэлж байсан болно.
Labels:
other
Последнее слово Ходорковского
Уншаад үзчихэд илүүдэхгүй материал:
http://khodorkovsky.ru/documents/2010/11/02/13762/
Аврал байхгүй л дэ, 12-р сарын 15-нд мань эр ээлжит хугацаагаа авах байх. Хэдэн жил вэ гэдэг нь л сонин.

in the world,
media
Эхний тун - үнэгүй
Нэгэнт тамхины талаар ярьсан юм чинь цааш үргэлжлүүлье.
Никотин - хар тамхи. Хэрэв нэг янжууран дахь никотиныг судсаар чинь шууд хийвэл өөрөө тэр дороо чадарна, баталгаатай, 100%. Утаатай цуг орсон никотин биенээс чинь тэр дороо гадагшилна, улмаар дараачин тунг организм чинь өөрийн эрхгүй нэхнэ. Гэвч хамаг утга учир хүний тархинд бий. Ер нь тамхи героин-оос нээх их ялгарахгүй дэ.
Ингэхэд, мансууруулах бодисонд донтогсод ихэнхдээ эхний тунг үнэгүй хүртсэнээс болж урхидуулдгийг та нар мэдэх үү? Жишээ нь, героин зардаг оюутан ангидаа, дотуур байранд хамгийн давгүй залуу байж таардаг. Тэрбээр мөнгө төгрөг зээлнэ, ядарсан үед чинь тусална. Эхний доз-ыг ч гэсэн өөрт чинь үнэгүй өгнө. Учир нь түүнийг хэрэглээ л бол 2 дахь удаагаа судсаараа хог шахах магадлал 95% хувь өндөр юм чинь. Хэд хэд тариулсан хойно мөнгө чинь дуусаахад зээлээр өгч эхэлнэ. Яг загас барьж буй мэт. За тэгээд нэгэнт хаашаа ч эргэж буцалтгүй болсон хойно зөвхөн мөнгөөр үйлчилж эхэлнэ дэ. Зүүн дээр суусан хүн доз-ын төлөө юу ч хийхэд бэлэн болдог.
Өөр хөгийн баримт. Nestle компани Африкт ямар маркетингийн стратеги барьдагийг мэдэх үү? Залуу эхчүүдэд сүү орлогч бүтээгдэхүүн үнэгүй тараадаг юм. Юу ч мэдэхгүй, гадарлахгүй бүсгүйчүүд нярай үрээ түүгээр нь хооллоно, улмаар хөхний сүү нь татраад алга болно. Үнэгүй өгсөн сүү орлуулагч дуусна, хөхний сүү ч мөн адил. Хүүхэд хоолгүй, эсвэл үлдсэн бага сүүндээ цадахгүй уйлна. Цор ганц үлдэж буй гарц - сүү орлуулагч мөнгөөрөө худалдаж авах. Тэр нь багагүй үнэтэй байх нь ойлгомжтой. 30-аад жил тус компаний энэ маркетингийг буруушааж буй хэдий ч эхний тун хэрэглэгчдийн гар дээр үнэгүй очсоор.

fact,
helpful hint
Я свободен!
Уншигчидаа! Надад хэдэн өдрийн засваралга шаардлагатай байсан юм.
Би нэг ном уншиж эхлээд, дуусгаж байж, тодорхой үр дүнд хүрсэн хойно блогд пост оруулна гэж бодсон юм. Үр дүнд хүрэхгүй бол энэ блогийг нэг мөсөн хаана гэж өөртөө амласан. Одоо ч гэсэн, хэрэвзээ зорилгоосоо ухарвал шууд хааж орхино, оройтно гэж байх биш. Сонин сонин, хоорондоо авцалдаагүй зүйл бичээд байна уу? Түүхийн хуудас сөхөцгөөе.
Анх 2 байна уу 3-р ангидаа хөвгүүд л болсон хойно бид нохойтож тамхи татаж үзэж байсан. Булагаа их идэвхитэй байсныг санадаг юм. Мэдээж ханиалгасан, нулимс гарсан. Тухайн үед тамхи надад огт таалагдаагүй, тэр ч ойлгомжтой, хүн болгонд л тэгдэг шүү дэ. Онц хичээнгүй хэд нь уйгагүй оролдсоор 6-р анги гэхэд тамхичид болов. Би 9-р ангидаа хичээлдээ явахдаа болон буцаад харих замдаа Дашка-тай тамхи татдаг болсон юм.
Одоо санахнаа 10 жилд бага татдаг байв. Оюутан болоод л зам жинхэнээр шулуудсан да. Мэдээж тамхи үнэртээд, халааснаас нь асаагуур, шүдэнз унаад, тамхины үүрмэг энэ тэнд яваад эхлэхээр эцэг эх дуртай хүлээж авахгүй. Гэрийхэндээ худлаа үнэн хэлээд л, тамхиа татчихаад л, "но если есть в кармане пачка сигарет - значит все не так уж плохо на сегодняшний день" гэж бодчихоод л яваад байлаа. Дотроо болохоор дуртай үедээ тамхийг хаяж чадна гэж эндүүрсээр, төөрөгдсөөр. Ажилд орлоо. Тамхийг хаях бодол тэр үед төрөхчгүй байв. Татах нь ихэссэн үү л гэхээс багасаагүй. Оюутан байхдаа хямдавтар тамхи татдаг байсан бол ажилд ороод, улмаар цалин нэмэгдэхийн хэрээр өөрийгөө хордуулах аянд "их хэмжээний хөрөнгө оруулалт" хийдэг босон.
Хорт зуршилаас салах гэж би оролдсон уу? Оролдсоон. Нэг удаа бүр 2 сар тэссэн. Ихэнхдээ шинэ он эхлэх тоолонд, эсвэл сарын 1-ний өдрөөс, 1 дахь өдрөөс г.м. тэмдэглэлт өдрийг хүлээж байгаад гүрийж эхлэнэ дэ. Хэдэн өдөр тэсээд л байхгүй, буцаад татаад эхэлдэг. Гэхдээ би хэзээ ч энэ олон жилийн турш хүүхдүүдийнхээ юм уу эцэг эхийнхээ дэргэд янжуур асааж үзээгүй.
Хэдэн жилийн өмнөөс би тамхинаас хэрхэн гарах вэ гэж янз бүрийн арга зам судалж эхэлсэн. Энэ жил энэхүү асуудал бүр хурцаар тавигдаж эхэлсэн. Учир нь би "качигоши" буюу 50 хувиа хийсэн хүн (31 насныхаа 16-д нь өөрийгөө хордуулсан) болсон байв. Наалт, никотинтой бохь, лазер эмчилгээ г.м. олон арга бий. Мөн хүн өөрийн ухамсараар, сэтгэлийн тэнхээгээр хаях тохиолдлууд бий. Би ондоо зам сонгов. 87 хуудас A4-өөс бүрдэх ворд-ын файл хэлбэртэй нэгэн ном нэт-с татаж аваад анхааралтай, нухацтай нь аргагүй уншив. Нуршуу, нэг зүйлийг олон давтсан, хажуугаар нь новшийн модон орчуулгатай ном. Гол нь - дуустал нь л унших хэрэгтэй. Би 2008 онд 1/3 хүртэл нь уншаад хаяж байсан гашуун туршлагатай байсан болохоор энэ удаад тасралтгүй уншсаар дуусгасан, бараг нэг амьсгалаар. Одоо би хэдэн өдөр тамхи татаагүй явж байна, гол нь цаашид ч татахгүй гэдгээ мэдэрч байна. Тамхилах хүсэл төрөхгүй байгаа нь бүр гайхалтай. Би тамхигүй өнжвөл алингаа алдна, байж ядна гэж боддог, айдаг байсан - цөм худлаа. Хүн гол нь айдсаа л даван туулах хэрэгтэй юм билээ. Би чадсандаа өөрөөрөө бахархаж байна.
Ганзориг гуай сайхан худлаа баваж, хульхин дээр цэцэг ургуулж байна да, нэг пиво-доод л тамхи татчихна да гэж намайг мэдэх улс бодож байгаа байх. Зөв ч бодож байна. Би урд нь тэгдэг л байсан. Одоо бол ондоо. Би үйлдлээрээ та бүхэнд үлгэр дуурайлал үзүүлэх болно :-)
Аан тийн, ямар нэртэй ном юм бэ гэж үү?
Allen Carr. Easy way to stop smoking. Би орос орчуулгаар нь уншсан (Аллен Карр. Легкий способ бросить курить). Монгол хэлнээ орчуулагдсан байх шүү, андуураагүй бол Интерном-д харсан шиг санагдаж байна. Хэрвээ өөрөө тамхийг хаяхаар шийдсэн бол энэхүү номыг анхааралтай уншаад үзэхийг миний зүгээс танд зөвлөх байна. Алдах зүйл өөрт чинь үндсэндээ байхгүй. Тамхинаас гарвал - амжилт, гарахгүй тамхиа үргэлжлүүлж татвал тэр л биз.
Төгсгөлд нь, тамхи татаад дуу дуулж буй Шнуров. Ямар ч тамхитай холбоогүй дуу ч гэлээ миний хувьд "Я свободен!" гэж чанга орилмоор байна.

event,
helpful hint,
library,
video clip
Subscribe to:
Posts (Atom)