Немцүүдийн нийслэл гэсэн шиг эмх цэгцтэй гэж жигтэй. Энэ нь замын хөдөлгөөн, байшин барилга, замын тэмдэг тэмдэглэгээ г.м. хотыг бүрдүүлэгч бүхий л элементэд ажиглагдна.
05 July 2010
Берлин. 2-р хэсэг
2010.04.21-23. Берлин
Немцүүдийн нийслэл гэсэн шиг эмх цэгцтэй гэж жигтэй. Энэ нь замын хөдөлгөөн, байшин барилга, замын тэмдэг тэмдэглэгээ г.м. хотыг бүрдүүлэгч бүхий л элементэд ажиглагдна.



Автобусын зогсоол. Сурталчилгаа, сандал, газрын зураг, билет зарагч автомат. Өөр илүү дутуу зүйл байхгүй.
Гудамж талбайн нэртэй пайз, шонгийн моднууд нь угалзарсан хээ бүхий.
Өвөрмөц хөшөө дурсгал, барималууд цөөнгүй харагдсан.

Бараг л Mobicom.
Сонирхоод nike, adidas, puma 3-ын дэлгүүрээр орж үзсэн.
Германы баруун зүгийн хотууд бүр ч гоё гэсэн. Очиж үзээгүй тул хэлж мэдэхгүй юм. Берлин лав таалагдсан. Хоол сайтай, бүх юм нь ойлгомжтой. Ганц асуудал нь интернэт. Интернэт кафе цөөхөн, асууж явж явж олсон. Free wi-fi-тай ресторан, бар нэгийг ч олж хараагүй.



Немцүүдийн нийслэл гэсэн шиг эмх цэгцтэй гэж жигтэй. Энэ нь замын хөдөлгөөн, байшин барилга, замын тэмдэг тэмдэглэгээ г.м. хотыг бүрдүүлэгч бүхий л элементэд ажиглагдна.
Татьяна Зыкина - Город
Хөөрхөн үгтэй дуу. Бичлэгийн чанар тааруу талдаа юм.
Labels:
video clip
Москва - УБ
2010.04.27
Нар ч жаргалаа, бид ч хөөрлөө.
Онгоц осолдвол доор оршуулгын газар бэлэн.
Гэхдээ юу гэж тийм азгүй зүйл байхав, асуудалгүй хөөрлөө.
Шереметьево.

Москва.
Ямар нэртэй хотыг нь хэлж мэдэхгүй юм.
Монголын нутаг.
Сэтгэлд дотно дүр төрх.
Буянт-Ухаа. Үхсэний чинь Чингис хааны нэрэмжит олон улсын онгоц буудал!
Нар ч жаргалаа, бид ч хөөрлөө.
Чанараас тоонд шилжих
Тоо чанарт шилжих процесс удаан, бэрхшээл ихтэй явагддаг. Харин эсрэг чиглэлд (чанараас тоонд) бол маш хурдан. Ямар нэгэн технологи нэвтрээ л бол чанар огцом мууддаг. Номыг авч үзье л дэ. Гар бичмэл номнууд урлагын бүтээл байсан. Бүгдийг гар аргаар хийдэг, ном болгон дахин давтагдашгүй. Ном маш үнэтэй байсан бөгөөд (хулгайд алдахгүй тулд) авдар саванд цоожилдог, тавиуртай нь гинжээр бэхэлдэг байсан юм.
Дараа нь Гуттенберг гарч ирээд усны дусал шиг ижил номнуудыг хийгээд эхэлсэн. Ингэснээр ном хуулж бичдэг хүмүүсийг ажилгүй болгосон. Тэдний өшөөг компьютер авсан гэж үзэж болно. Номэн эхийг компьютер дээр хийх боломж олон түмэнд нээгдэнгүүт номын үйлдвэрийн олон ажилтан хэцүү байдалд орсон. 90-ээд оны эхэн үеийн ном сэтгүүлийг үзэхийн арга байхгүй. Шрифтээс нь авахуулаад аймшиг.
Фотозургийн түүх үүнтэй төстэй. Боломжийн фотоаппаратын үнэ 300 ногооноос доош болоод ирхэд бүгд зураг авч эхэлсэн. Гоё хот болгон зургийн аппаратаар зэвсэглэсэн хүмүүсээр дүүрсэн. Түүхэн, сонирхолтой газар болгоныг боломжит бүх талаас нь, янз бүрийн өнцгөөс хэдэн сая удаа зургийг нь дарсан байгаа. Зургийн чанар эрс унав. Зураг авалтаар хоолоо олж идэх өдрөөс өдөрт хэцүү болж байна.
Фотозураг уран зургийг аварсан байж болох талтай. Нэг ёсондоо мухардлаас гаргасан гэхүү дэ. XIX зууны эхэн гэхэд бүх уран зураг реалист чиглэлд бүтээгдэж байв. Зураачийн чадвар бодит байдлыг хэрхэн дүрсэлж буйгаар хэмжигдэж байсан үе. Зураач олон жил сурдаг, хэдэн долоо хоног судалгаа хийдэг, зарим бүтээлийг нэг бус жил зурдаг байсан. Тэгсэн фотозураг гарч ирээд бодит байдлыг тэр дор нь, газар дээр нь хэв цутгасан мэт авчихдаг болов. Гол нь хэд дахин хямд.Фотозураг олон зураачидыг хоолноос нь салгасан байж болох талтай. Гэхдээ дүрслэх урлагт түлхэц өгсөн нь гарцаагүй. Уран зураг нэг урсгалтай байх аргагүй болсон. Удалгүй импрессионизм, фовизм, постимпрессионизм, авангардизм, экспрессионизм, кубизм, абстракционизм, супрематизм, конструктивизм, сюрреализм, поп-арт г.м. чиглэлүүд үүсэж хөгжсөн. Зураач бодит байдлыг бус мэдэрч буй зүйлээ, өөрийн төсөөллийг дүрсэлдэг болсон.
Сонирхолтой нь, дүрслэх урлагийг аварч буй фото урлаг түүний хорвоог байгаагаар нь л дүрслэх хараалыг туссан бололтой. Фотозураг нь баримт байх ёстой. Тухайн үеийг илэрхийлэх ёстой. Фотозурагчидыг "найруулга" хийсэн хэрэгт буруутгаж эхэлсэн. Маш олон түүхэн гэх тодотголтой зурагнууд найруулга шүү дэ. Берлин дээрх тугаас авахуулаад Иводзима дээрх туг хүртэл.
Компьютер гарч ирснээр "фотошоп"-дох гэх зүйл бий болов. Фотошоп - хиймэл, хуурамч гэдэгтэй адил утгатай болсон. Үнэндээ фотошоп нь ертөнцийг жаахан өнгө л оруулах хэрэгсэл шүү дэ. Сайн ярих юм бол биднийг фотошоп л тойрч байгаа - бүсгүйчүүдийн косметик, CV бичих, өмгөөлөл, соёлтой боловсон харьцаа г.м. Хэн ч балетыг "амьдрал дээр ингэж хөдөлдөггүй юм" гэж шүүмжилдэггүй биз дэ? Нарийн ярих юм бол уран зохиол ч гэсэн фотошоп. Фотозураг хэнд ч ямар ч өргүй. Гол зорилго нь - сэтгэгдэл үлдээх. Ямар аргаар сэтгэгдэл төрүүлэх вэ, тэр нь хамаагүй.
Чанар тоонд шилжих процессын дараачийн бай нь киноурлаг байх болов уу. Тун дахгүй сайн камерын үнэ 1000 ногооноос доош орно. Компьютерийн хүчин чадал хэд дахин нэмэгдээд спецэффект, монтаж олон түмэнд нээлттэй болох цагт бүгд бичлэг хийж, хооронд нь холбож кино хийж эхэлнэ. Өнөөдөр л гэхэд хэдэн сонирхогчид нийлээд л хөөрхөн уран бүтээлүүд хийдэг болж.
Дараа нь Гуттенберг гарч ирээд усны дусал шиг ижил номнуудыг хийгээд эхэлсэн. Ингэснээр ном хуулж бичдэг хүмүүсийг ажилгүй болгосон. Тэдний өшөөг компьютер авсан гэж үзэж болно. Номэн эхийг компьютер дээр хийх боломж олон түмэнд нээгдэнгүүт номын үйлдвэрийн олон ажилтан хэцүү байдалд орсон. 90-ээд оны эхэн үеийн ном сэтгүүлийг үзэхийн арга байхгүй. Шрифтээс нь авахуулаад аймшиг.
Фотозургийн түүх үүнтэй төстэй. Боломжийн фотоаппаратын үнэ 300 ногооноос доош болоод ирхэд бүгд зураг авч эхэлсэн. Гоё хот болгон зургийн аппаратаар зэвсэглэсэн хүмүүсээр дүүрсэн. Түүхэн, сонирхолтой газар болгоныг боломжит бүх талаас нь, янз бүрийн өнцгөөс хэдэн сая удаа зургийг нь дарсан байгаа. Зургийн чанар эрс унав. Зураг авалтаар хоолоо олж идэх өдрөөс өдөрт хэцүү болж байна.
Фотозураг уран зургийг аварсан байж болох талтай. Нэг ёсондоо мухардлаас гаргасан гэхүү дэ. XIX зууны эхэн гэхэд бүх уран зураг реалист чиглэлд бүтээгдэж байв. Зураачийн чадвар бодит байдлыг хэрхэн дүрсэлж буйгаар хэмжигдэж байсан үе. Зураач олон жил сурдаг, хэдэн долоо хоног судалгаа хийдэг, зарим бүтээлийг нэг бус жил зурдаг байсан. Тэгсэн фотозураг гарч ирээд бодит байдлыг тэр дор нь, газар дээр нь хэв цутгасан мэт авчихдаг болов. Гол нь хэд дахин хямд.Фотозураг олон зураачидыг хоолноос нь салгасан байж болох талтай. Гэхдээ дүрслэх урлагт түлхэц өгсөн нь гарцаагүй. Уран зураг нэг урсгалтай байх аргагүй болсон. Удалгүй импрессионизм, фовизм, постимпрессионизм, авангардизм, экспрессионизм, кубизм, абстракционизм, супрематизм, конструктивизм, сюрреализм, поп-арт г.м. чиглэлүүд үүсэж хөгжсөн. Зураач бодит байдлыг бус мэдэрч буй зүйлээ, өөрийн төсөөллийг дүрсэлдэг болсон.
Сонирхолтой нь, дүрслэх урлагийг аварч буй фото урлаг түүний хорвоог байгаагаар нь л дүрслэх хараалыг туссан бололтой. Фотозураг нь баримт байх ёстой. Тухайн үеийг илэрхийлэх ёстой. Фотозурагчидыг "найруулга" хийсэн хэрэгт буруутгаж эхэлсэн. Маш олон түүхэн гэх тодотголтой зурагнууд найруулга шүү дэ. Берлин дээрх тугаас авахуулаад Иводзима дээрх туг хүртэл.
Компьютер гарч ирснээр "фотошоп"-дох гэх зүйл бий болов. Фотошоп - хиймэл, хуурамч гэдэгтэй адил утгатай болсон. Үнэндээ фотошоп нь ертөнцийг жаахан өнгө л оруулах хэрэгсэл шүү дэ. Сайн ярих юм бол биднийг фотошоп л тойрч байгаа - бүсгүйчүүдийн косметик, CV бичих, өмгөөлөл, соёлтой боловсон харьцаа г.м. Хэн ч балетыг "амьдрал дээр ингэж хөдөлдөггүй юм" гэж шүүмжилдэггүй биз дэ? Нарийн ярих юм бол уран зохиол ч гэсэн фотошоп. Фотозураг хэнд ч ямар ч өргүй. Гол зорилго нь - сэтгэгдэл үлдээх. Ямар аргаар сэтгэгдэл төрүүлэх вэ, тэр нь хамаагүй.Чанар тоонд шилжих процессын дараачийн бай нь киноурлаг байх болов уу. Тун дахгүй сайн камерын үнэ 1000 ногооноос доош орно. Компьютерийн хүчин чадал хэд дахин нэмэгдээд спецэффект, монтаж олон түмэнд нээлттэй болох цагт бүгд бичлэг хийж, хооронд нь холбож кино хийж эхэлнэ. Өнөөдөр л гэхэд хэдэн сонирхогчид нийлээд л хөөрхөн уран бүтээлүүд хийдэг болж.
Labels:
library
02 July 2010
Citations 2
Сэтгэл санааны гүн хямралд орох дөхсний гол илрэл нь өөрийн тань ажил маш чухал зүйл гэдэгт өөрөө итгэж эхлэх явдал.
/Бертран Рассел/
Гол эмгэнэл тэд асуудлыг шийдэх арга замыг харахгүй байгаад ч биш, тэд асуудлыг олж харахгүй байгаад байгаа юм.
/Гилберт Честертон/
Аливаа зүйл түүнийг санаж буй сүүлчийн хүн амьд байх хүртэл амьд л байдаг.
/Навахо зүйр үг/
Хүмүүс сонин бүтэцтэй. Тэд гайхамшигаар дүүрэн хорвоод уйтгар гэдэг зүйлийг зохиож чадсан.
/Терри Пратчетт/
Хэрэв танд хэдхэн минут амьдрах хугацаа үлдсэн бөгөөд утсаар цор ганц дуудлага эрх байвал та хэнрүү утасдаж, юу гэж хэлэх байсан бэ?
Тэгээд яагаад үүнийг яг одоо хийж болохгүй гэж?
/Стивен Левин/
Шарилжин дунд цэцэг олж харах л юм бол шарилж тэр дороо цэцэг болж хувирна.
/Алан Милн/
Чи хархнуудын уралдаанд түрүүлсэн байсан хэдий ч хархаараа л үлдэж байгаа.
/Говард Зинн/
Хүн шувуу шиг хөнгөх байх ёстой, гэхдээ өд шиг биш.
/Поль Валери/
/Бертран Рассел/
Гол эмгэнэл тэд асуудлыг шийдэх арга замыг харахгүй байгаад ч биш, тэд асуудлыг олж харахгүй байгаад байгаа юм./Гилберт Честертон/
Аливаа зүйл түүнийг санаж буй сүүлчийн хүн амьд байх хүртэл амьд л байдаг./Навахо зүйр үг/
Хүмүүс сонин бүтэцтэй. Тэд гайхамшигаар дүүрэн хорвоод уйтгар гэдэг зүйлийг зохиож чадсан.
/Терри Пратчетт/
Хэрэв танд хэдхэн минут амьдрах хугацаа үлдсэн бөгөөд утсаар цор ганц дуудлага эрх байвал та хэнрүү утасдаж, юу гэж хэлэх байсан бэ?Тэгээд яагаад үүнийг яг одоо хийж болохгүй гэж?
/Стивен Левин/
Шарилжин дунд цэцэг олж харах л юм бол шарилж тэр дороо цэцэг болж хувирна.
/Алан Милн/
Чи хархнуудын уралдаанд түрүүлсэн байсан хэдий ч хархаараа л үлдэж байгаа./Говард Зинн/
Хүн шувуу шиг хөнгөх байх ёстой, гэхдээ өд шиг биш.
/Поль Валери/
Labels:
excerpt
01 July 2010
Citations
Хүүхдүүдээ ухаантай болгохыг хүсэж байгаа бол үлгэрүүд уншиж өг.
Бүр илүү ухаантай болгохыг хүсэж байгаа бол бүр л их үлгэрүүд уншиж өг.
/Альберт Эйнштейн/
Муу мэдээ гэвэл та шүхэргүй доош унаж байна. Сайн мэдээ гэвэл газар ч мөн адил алга.
/Чогьяма Трунгпа Ринпоче/
Цэвэр үнэнийг бичих ганц арга гэвэл бичсэнийг чинь хэн ч хэзээ ч уншихгүй гэж төсөөлөөд бичих хэрэгтэй. Баруун гараараа бичээд зүүнээрээ арилгаж байгаа мэт.
/Маргарет Этвуд/
Байшингийн дээвэрт нүх гарсан. Гэхдээ би сарыг харж байгаа юм чинь.
/Масахидэ, Басегийн шавь/
Хязгааргүйд хүргэх хаалга яг одоо өөрийн тань өрөөний хаа нэгтээ бий.
/Джина Рокка/
Хүн хэдий чинээ ухаантай байна төдий чинээ нарийн аргаар өөрийгөө хуурдаг.
/Карл Юнг/
Бүр илүү ухаантай болгохыг хүсэж байгаа бол бүр л их үлгэрүүд уншиж өг.
/Альберт Эйнштейн/
Муу мэдээ гэвэл та шүхэргүй доош унаж байна. Сайн мэдээ гэвэл газар ч мөн адил алга./Чогьяма Трунгпа Ринпоче/
Цэвэр үнэнийг бичих ганц арга гэвэл бичсэнийг чинь хэн ч хэзээ ч уншихгүй гэж төсөөлөөд бичих хэрэгтэй. Баруун гараараа бичээд зүүнээрээ арилгаж байгаа мэт./Маргарет Этвуд/

Байшингийн дээвэрт нүх гарсан. Гэхдээ би сарыг харж байгаа юм чинь.
/Масахидэ, Басегийн шавь/
Хязгааргүйд хүргэх хаалга яг одоо өөрийн тань өрөөний хаа нэгтээ бий./Джина Рокка/
Хүн хэдий чинээ ухаантай байна төдий чинээ нарийн аргаар өөрийгөө хуурдаг./Карл Юнг/
Labels:
excerpt
Номын сан
700-аад хуудастай Бонапартын тухай номыг 3 сар гаруй уншиж байж нурууг нь харлаа. Хэдийгээр сонирхолтой байсан боловч зав тааруу, унтахдаа л цөөн хэдэн хуудсаар нь мэрж байв. Сая Их дэлгүүрийн хажууд байрлах Гандирс байшингийн Интерномын салбараар орж үзэв. Орос хэл дээр ном алга. Гэхдээ манайхан сонгодог уран бүтээлүүдийг шинээр их хэвлэж. Рыбаковын "Дети Арбата" болон "Страх" нь орчуулагдаж. 3 дахь боть болох "Прах и пепел" нь харагдсангүй, дууссан, эсвэл хэвлэгдэж байгаа биз. Мөн Булгаковын "Мастер и Маргарита" байна. Одоо "Собачье сердце"-г орчуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд - Жюль Верний олон зохиолууд харагдсан. Миний хувьд хүүдээ энэ номыг авав, баясаг дэ :)
Labels:
library
Хуучны фото
Хуучны фото-зураг сонирхогчидод:
http://www.shorpy.com/
http://www.shorpy.com/
Labels:
helpful hint,
internet,
nostalgia,
photo
Subscribe to:
Posts (Atom)
