7 сард Шархадны хашаанаас бетон зуурах тогоо, бочка, хайрцаг сав зэргийг зусланруу зөөвөрлөсний дунд манайд бараг 30 жил болсон төмөр ширээг цуг авчирсан.
Хамгийн түрүүнд шургуулганы модон хайрцагнуудыг сугалж саарал өнгөөр будав.
Ширээ багагүй зэврэлттэй, будаг нь ховхорсон байдалтай байсан.
За тэгээд зүлгэлт, будаг арилгах ажил эхэлсэн дэ.
Бүтэн өдрийн ажил болсон. Халуун наранд зүлгээд л байлаа, зүлгээд л байлаа. Хүйтэн пиво байгаагүй ч бол бараагүй байх.
Бээлийтэй байсан гар ийм болсон. Төмрийн үртэс, щетканы төмөр утас хөл гаранд багагүй шигдсэн байв.
Зүлгүүрийн ажлын дараах байдал.
Саарал будаг дээр цэнхэр будаг нэмж хар хөх өнгө гаргасан. Ширээ, шургуулгануудыг будсан.
Бариулуудыг нь тойруулж хамгаалалт нааж байгаад.
Улаан өнгөөр будсан.
Жокерын ам шиг болсон.
Үр дүн нь.
Техникийн өрөөний хойд хананд хүндэтгэлтэйгээр заллаа.
Оройжингоо багаж, сэлбэг зэргийг ангилж дотор нь хийсэн. Сан, цахилгаан, сүлжээ, мужаан, машины багаж г.м. Одоо техникийн өрөө эмх цэгцтэй болсон.
Техникийн өрөөний нөгөө тал.
No comments:
Post a Comment