27 August 2024

Buzz! Бууз

НИЙТ - 20
Нэршил: хот 1 ба 2, буузандаа 1 ба 2, шимт, босс, золбоо, дээж, баялаг, цэцгэн, чамин, мөнгөтэй, шим, зантгар, амтат, бууз 24, буриад, агь, жин, гоё. 

UPD 2024-08-27 14:58
Агь, жин, гоё.

UPD 2014.04.26 14:01
Цуглуулга нэмэгдсээр: хот бууз (2), буузандаа(2), шимт бууз.

UPD 2013.11.10 18:15
Шинэ хоёр хувилбар: босс болон золбоо бууз.
UPD 2013.09.28 16:20
Дээж болон баялаг бууз нэмэгдэж байна.
UPD 2013.06.10 11:07
Сэк-ээс мэйл ирж. Цуглуулга цэцгэн буузаар хүрээгээ тэлэв.
2013.05.13 10:33
Буузнуудын цуглуулга. 
Хот бууз.
Чамин бууз.
Мөнгөтэй бууз.
Шим бууз.
Зантгар бууз. Дашка илгээсэн фото байгаа юм.
Буузандаа!
Амтат бууз.
Бууз 24.
Буриад бууз. Сүүлийн 2 фото Хэнтийн Цэнхэрмандалд дарагдсан юм.

Самбар, зарлал

Хэрэгтэй зар.
Антиприйз.
Куков.
Шивлерь. Уг нь швеллер л дэ.
Мэргэжлийн байгууллага.
Золтой л "гандон" гээд уншчихсангүй.

I Miss You - Blink 182 (Boyce Avenue feat. Cobus Potgieter cover)

23 August 2024

Stipendium Hungaricum

Дунд охин “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Budapest University of Technology and Economics-д инженерийн мэргэжлээр суралцах болсон. Өчигдөр онгоцонд нь суулгалаа. Бөглөрөлд 3 цаг яваад гэртээ орж ирэхэд охин аль хэдийн Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Манай зам бас л гоё шүү :) Одоогийн байдлаар ОХУ дээр нисэж байгаа юм байна.

09 August 2024

Украин. Хоёр кино

90-ээд оны Украины криминалын талаар.

01 August 2024

Комп, утсан дээр зурагт үзэх

UPD 2024.08.01 09:35
Гадаадад байгаа хүнээр тест хийлгэсэн. Олимп дамжуулж буй сувагаас бусад нь хэвийн ажиллаж байна. Тэгэхлээр VPN ашиглах хэрэгтэй юм байна лэ шүү.

UPD 2024.07.31 11:50
Адилхан Android үйлдлийн системтэй зурагт дээр ч ажиллах ёстой. WebOS-ын хувьд хэлж мэдэхгүй байна, VLC player байдаг бол тэгээд л ажиллана. Өөрийн зурагт дээр тест хийсэн.
Гадаадад байгаа монголчууд маань элдэв төлбөргүй монгол сувагуудаа зурагт, утас, комп дээрээ үзээд байж болноо гэсэн үг. Түүнчлэн ажлын байран дээр харахад комп-ын ард мөртлөө зурагт үзээд сууж байх боломжийг нээж буй юм. 

UPD 2024.07.29 19:31
Нэг уншигч "Эх сурвалж дурдаад түгээж болох уу?" гэж асууж. Энд ямарч хууль бус зүйл байхгүй, бүгд нээлттэй мэдээлэл. Энэ аргыг зааж өгсөн хүнийг Сэк гэдэг шүү, эх сурвалж гэвэл, ккк.

UPD 2024.07.29 10:05
Олимпийн жудо үзэж байхад Шижирээ "за манайхаан, лайв бий юу гэж үзэгчид их асууж байна, олимпийн тоглолт дамжуулах нь өртөг өндөртэй байдаг тул эрх авсан Central, Primesport сувгуудаар л гарч байгаа шүү, лайв байхгүй" гэж хэд хэд хэлнэ лэ. VLC player app-ыг гар утсандаа суулгаад, 3-т заасан замыг оруулахад Central TV ороод л ирж байна.
Тэгэхлээр утсан дээрээсээ жүдо-гоо асуудалгүй үзэж болох нь. 

2024.07.18 13:09
Сая хөдөө явах замд евро-гийн тоглолт таараад. Зурагт амралтын газрын зааланд байсан боловч 12-с хаадаг, IPTV байхгүй, Central ТV гарахгүй гээд халгаадаггүй. Гар утсаар үзэхлээр бас арай л жижигдээд дэлгэц. Laptop авч явсан, ядаж нөүт дээр үзье дэ гээд найзаас ямар хялбар арга байна гэж зөвлөгөө аваад тоглолтоо шөнө үзсэн. Зааварчилгааг хуваалцъя.
1. VLC player татаж аваад суулгана.
2. google-ээс github iptv гэж хайхаар https://github.com/iptv-org/iptv үр дүн хамгийн эхэнд гарч ирнэ.
3. Дээрх линк ороод Grouped by county-г сонгож задлаад Mongolia-гийн харалдаах замыг copy-доно. 
https://iptv-org.github.io/iptv/languages/mon.m3u гэсэн утга байгаа.
4. VLC player-ээ нээгээд Media - Open Network Stream
5. Copy хийж авсан замаа оруулаад Play.
6. Суваг солихын тулд энэ товчийг дараарай.
Талархаад юукэв, буян дааж амьдарна биз.

Sirotkin - Август