18 June 2024

Элэг, цорс

Муу хүн идсэнээ цувралаас.
Өвөл идэш болгож 2 шүдлэн үхэр, 2 хонь авсан байсан маань саяхан дууссан. Тэгээд дэнжийн 1000-ын Нарантуул-2 зах орж үхэр, хонины мах авсан юм. Нэг залуу машиныхаа ард хэдэн гулууз аччихсан зарж байв. Шинэ мах шүү, өчигдөр Төв аймгийн Баянцагаанаас ирсэн гэнэ. Гайгүй цэвэрхэн мах байхаар нь авлаа. Тэгсэн гэдэс нь бий шүү гэж байдаг шүү. Цус нь байгаа юмуу гэсэн чинь бий гэсээр ундааны саванд хийчихсэн цус гаргаад ирэв. Аваад, зуслан дээр аваачаад, цэвэрлэж янзалж дуусахаар нь гадаанаа зуухаа тавьж байгаад сайхан чанасан. 
Тэгэнгээ бас цорс хийгээд амжсаан. 
Хөгширсөнийх үү ядарсных уу, шөл уусан чинь хамаг хар хөлс гарсан.

No comments:

Post a Comment