06 December 2023

Холимог хуурга

40 мянгат. Давидын одыг хас тэмдэгтэй солбицуулсантай таарав.
Хаягаар нь ороод үзсэн чинь жинхэнэ трэш.
Сэлх. Нохоо.
Хөдөө аж ахуйн яамны хойно. Хятадаар "манда" ямар утгатайг мэдэхгүй болохоор тольдож үзсэн чинь гэгээлэг юм бичиж. Харин Даль-ийн толь бичигт тайлбарласнаар бол яавч өөдтэй зүйл биш.
Төмөр замын эмнэлэг. Манай хотын чимэг.
Дөлгөөн нуурын ойроцоох Вьетнам засварын гадаа.
Хүрэн махжин. Хаана дарснаа санадаггүй, орон нутагт л байх.
Гэрийн ойролцоох CU-д cider байхаар нь туршиж үзэхээр авсан юм. Боломжийн санагдаад дахиад явах гэсэн чинь байдаггүй. Өөр салбаруудад ч алга, сүлжээ дэлгүүрүүдэд ч байдаггүй :-( 
Маш хэрэгцээтэй багаж.
Сэтгэлийн үгс.
Чингэлтэй дүүргийн урд. Ухарч байгаад толинд харсан чинь.
Сансар сүлжээ дэлгүүр. Хүрэлтийн ажилтан босгон дээр тээглээд унаж байна.
100 айлын барилгын материалын дэлгүүр. Нууц чимэглэл.
Нүүртэй үдээсний машин.
Үдээснүүд нь.
Дунд охин хавар 12-р ангиа төгссөн. Албан ёсны монтажаас гадна өөрсдөө ийм монтаж хийсэн байна лэ. Үс нь яг эзнийх нь туг үс юм гэсэн.
Охины цүнхний зүүлт.
Эгчийнд олж харсан хөрөг. Том хэмжээтэй ийм эвлүүлдэг тоглоом байвал зугаатай л юм. 
Их дэлгүүрийн хажууд байсан боловч дампуурсан ресторан. Хөөрхөн цоож.
Боломжийн лого. Нарантуул хавьцаа шиг санаж байна.
Мөрөөдлийн гүц.
Гутлын 22. Зөв сурталчилгаа.
И-март. Ойлгомжтой пиктограм.
Найзын гэрт дээр үеийн эвгүй ном олж харсан.

No comments:

Post a Comment