31 December 2023

Шинэ жилийн мэндчилгээ

Ээлжит он улиран одож байна. 
Заримд нь ололт амжилтаар дүүрэн сайхан жил, заримд нь энгийн жил байсан бол амьдралд хар цагаан зурвас сөөлжилддөгөөс хойш зарим нэгэнд маань маш хүнд хэцүү жил байсан. Гэвч юу ч тохиолдсон амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдэг. Бидэнтэй ч үргэлжилнэ, бидэнгүй ч үргэлжилнэ. 
Амьдрал бол нэг ёсны шоуны билет өөрт чинь өгөөд цагаа гоё өнгөрүүлээрэй гэсэнтэй адил зүйл. Тиймээс кайф авах газраа авах хэрэгтэй. Цагаа өөртөө зарцуул, ойр дотнын хүмүүстээ зарцуул. Хэрэггүй зүйлд битгий сатаар. 
Хар буруу санаа хэзээ ч сайн үр дагаварт хүргэдэггүй, тиймээс буянаар болог гээд хаяж гээх зүйлийг хаяж гээж бай. Василий Шукшины "Билетик на второй сеанс" өгүүллэгт гардаг шиг хоёрдох боломж олдохгүй, undo товч энд ажиллахгүй.
За тэгээд ирж буй онд бүгдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсье! Ажил хөдөлмөр, сурлага номд нь өндөр амжилт ерөөе!
Зураг: миний бага насны ёлканы угсрах заавар.

No comments:

Post a Comment