Би энэ жил жаахан алхаад байгаа. Хальтиргаа гулгаа болон утаа байхгүй бол уг нь асуудалгүй. Одоо ч тэгээд олон жил смог дунд амьдарсаар харх шиг болоо биз. Ямартаа ч нэгийн зэрэг гаазын атаакыг бол давах байхаа. Нийтийн тээврээр бас сайн зорчиж байгаа. Тэгээд нэг зүйл ажиглалаа: Бид суурин иргэншил болж тоглож буй хэдэн нүүдэлчин хэвээрээ л юм байна. Хувийн орон зай, олон нийтийн газар биеэ авч явах талаар ямарч ойлголт, соёл алга. Наад зах нь: автобусанд утсаараа бичлэг үзнэ - дуу нь хамгийн чанга дээр, мэдээж спикерээр. Утсаар ярьна - хамаг амьдралыг нь мэдэж аваад өмнөөс нь бараг санаа зовох аястай болоод буудаг. Ярихдаа спикерээ асаадаг гарууд зөндөө. Энэ дундаа "высший пилотаж" нь нийтийн тээвэрт видео колл хийх, ккк.
11 January 2023
Subscribe to:
Post Comments (Atom)
ай, хэлээд юу гэхэв. Амьдралыг нь хүүрнэн өгүүлэх хэмжээнд мэдэж авах маягтай. Хүний өмнөөс санаа зовж, стрессдэх ч лүд шүү.
ReplyDelete