Удирдлага сайн ба муу байдаг. Сайн нь таарвал зол, муу нь таарвал тэгээд засаг заяа хоёртоо гомдохоос өөр яахав. Удирдаж удирдуулах чинь нэг ёсны соёл, нөгөө талаас урлаг юм билээ.
Би яахав, насаараа гүйцэтгэгч хийж ирсэн, хүн амьтан удирдаж байсан нь бага. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгодог - хэрэв чи удирдаж байгаа бол хариуцлагаа бүрэн үүрнэ. Удирдах албан тушаалтан илүү цалин, эрх ямба эдэлдэг нь их ажилласных нь төлөөх цалин биш илүү их хариуцлага үүрч байгаагийн урамшуулал гэж ойлгох хэрэгтэй. Манайд энэ нь алдагдчихаад байгаа юм, нэг нь хамаг бонусыг хамаад байдаг, хэрэг бишдэхлээр иргэн Доржыг золигт ер юм бодохгүй гаргаж орхино. Удирдлага дор байгаа хүмүүсээс мэдээж алдаа дутагдал гарна, тэр тохиолдолд дарга нь арьсаа биш ажилтнаа хамгаалах ёстой юм зүй нь. Дараа нь яахав ажилтныхаа турсгыг хуулна уу, халж сэлгэнэ үү хамаагүй, бусдын өмнө бол ажилтнаа хамгаалах л ёстой. Ажилтны хувьд даргаас айж ажиллах биш үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хийж буй ажлаа сайн ойлгосон байх нь чухал юм билээ. Би алдаа гаргавал ямар үр дагавар гарах вэ, эргээд ажлыг сайжруулвал ямар амжилтанд хүрэх боломжтой вэ гэдгийг ойлгож байх ёстой. Хүн болгон сайн удирдагч байх албагүй, гэхдээ ядаж муу биш ажилтан байх хэрэгтэй.
No comments:
Post a Comment