06 January 2022

Казахстан

Казахстан үндсэндээ иргэний дайны ирмэг дээр ирчихээд байна. Үймээн олон өдөр үргэлжилж, цус ч асгараад эхэлж. Нэг талаас Назарбаевын клан 30 жил засгийн эрхийг барьсны гор гарж байгаа хэдий ч юу үнэн бэ гэвэл, аль ч тал ялсан бай казах ард түмэн бол хожихгүй. Үхсэнийх нь хохь болоод дуусна. Одоогийн засаг тэсээд үлдвэл их цэвэрлэгээ, дагаад хэлмэгдүүлэлт явагдана. Босогчид засгийн эрхийг авлаа гэхэд мөн адил хуучин аппаратыг элдэж мөшгөх нь гарцаагүй. Эрдэс баялагийн дахин хуваарилалт явагдаж, "яагаад ч юм" ард түмэн хоосон хэвээрээ хоцорно. Хувьсгалын үр дүнд иргэд нь сайхан амьдраад байгаа пост-соц улс нэг л харагдахгүй байгаа: Украин, Гүрж, Армени, Киргизийн жишээг хар. Сайн гэгч бужигнаж аваад, бие биенээ гамгүй гөвчихөөд, бүх зүйлийг шинээр эхлээд, маргаашаас нь Норвеги юмуу Швед шиг болчихдоггүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй л дэ. Сошиалд казахууд сайн байна, яаж тэмцэж байгааг нь хар, өөрсдийгөө тэгээд хар, хүлцэнгүй манкурт боолуудаа гэсэн утгатай мэдээлэл мэр сэр харагдаж эхэлж. Хэн нь хамаагүй, маанаг байсан ч одоо дүүрч, гэхдээ бүх нийтийн сонгуулиар сонгогдсон төр засагтай байх нь цус асгаруулж гарч ирсэн нөхдүүдээр удирдуулснаас дээр гэж хувьдаа боддог.

1 comment: