04 January 2022

Кличко

UPD 2022.01.04 11:23

UPD 2019.02.24 23:01
Таван жилийн хугацаа өнгөрч, ихэнх видео ажиллахаа байж. Гэхдээ Кличко титэм үгсээ хэлсээр. Хэдэн өдрийн өмнө эмнэлгээр айлчлахдаа: 
"Если раньше в отделении интенсивной терапии умирал каждый шестой человек, то теперь - каждый второй. Это очень важно. Мы поднимаем уровень, мы спасаем жизни".
Тайлбар хэрэггүй.

2014.09.18 11:31
Виталий Кличко "Удар" нэртэй нам байгуулж сөрөг хүчний эгнээнд Майдан дээр жагсаж барьсны үр дүнд Киевын мэр болсон. Сонгуулиар гарч ирсэн л дэ, яалт ч байхгүй. Дараа нь нөгөө Майданаа тараах гэж бас бөөн юм болсон зайлуул.
Мэргэжлийнх  нь нөлөө юу - жаахан удаан сэтгэдэг, дүйнгэдүү гэх юм уу да, үг хэлээ зөв сонгож хэлж ярьж чаддаггүй юм хөөрхий. Интернэтийн од болоход энэ нь хангалттай. Зарим нэг ишлэлүүдийг нь авч үзье.
 
"У меня есть два заместителя, четыре из которых уже месяц лежат в кабинете министров, и которых назначить невозможно. Не знаю, почему"


Эсвэл энэ:


9-р сарын 1-ний шинэ үг:


За тэгээд залгуулаад зурагнууд:
Энэ гэм хоргүй фото их юм хэлнэ - Кличко бээлий яаж өмссөнийг нь л анзаарах хэрэгтэй.

Төгсгөлд нь Enjoykin-ий Кличкод зориулсан уран бүтээлийг орууллаа.

No comments:

Post a Comment